Ганцхан долоо хоногийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг "Монголросцветмет" ТӨҮГ-т орлогч захирлаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг иргэдийн татварын мөнгөнөөс төлүүлсэн хэмээн шуугив даа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнд банга хүртээн хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт зарцуулсан дээрх мөнгийг төлөхийг үүрэгдсэн байдаг. Тэгвэл түүний араас тодорсон "хүн чанаргүй эрхэм"-ээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “босс” Х.Бадамсүрэн магнайдаа тоосгүй тэргүүлэн орж ирлээ.
Төрийн өмчит үйлдвэрийн захирал үр ашгийг нэмэгдүүлэх үүрэгтэй очдогоос бус татвар төлөгчдийн мөнгийг дураараа зарцуулж, тансаглан зугаацах гэж томилогддоггүй билээ. Хэзээнээсээ "улстөрчдийн саалийн үнээ" хэмээн яригдаж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр Хоохорын Бадамсүрэнгийн тансаглалд хоохолзож байна. Үнэндээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй 350 сая төгрөгийн гэрээ байгуулсан тэрбээр “Намайг хэн муулж, нохойг хэн саах вэ” гэдэг шиг аяглаж байх юм.
Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон талаарх яриа дэгдэж эхэлмэгц мань эр Төрийн ордноос салахаа болив. Хар пальто өмсөж, хар малгай духдуулсан Х.Бадамсүрэн Төрийн ордныг гороолж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга болон УИХ-ын гишүүдийн өрөөгөөр тал засан гүйсэн...
УИХ-ын зарим гишүүдийн хэлж буйгаар түүнийг огцруулах талаар яриа дэгдмэгц эрхэм захирал “Би ажилдаа үлдмээр байна. Эсхүл Хөдөлмөрийн баатар болговол ажлаа өгөхөд бэлэн” хэмээн Төрийн өндөрлөгүүдэд эрээ цээргүй аашилсан гэх мэдээлэл бий.
Ямартай ч өдгөө 65 настай тэтгэврийн нөхөр “Эрдэнэт” үйлдвэр хэмээх их саванд эзэн болон суучихаад дураараа дургиж байгааг “Шилэн Цогоо” нийтэд ил болгов.
Х.Бадамсүрэн захирал өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан туршлагатай гэгддэг ч Ковидын үеийн эдийн засгийн амаргүй үед 512 сая төгрөгөөр тансаг зэрэглэлийн бенз “G-class” маркийн автомашины тендерийг зарлуулсан нь мордохын хазгай болж, тус байгууллагын шилэн дансыг иргэд ухаж төнхөхөд хүргэсэн юм. Засгийн газар нь "мөнгөгүй" хэмээн бүсээ чангалахыг дээр дооргүй шаардаж байхад зарим дарга нар унах машиндаа хагас тэрбум төгрөг зарцуулахыг ямар ч хүн эсэргүүцнэ. Ямартай ч иргэдийн шахалт шаардлагаар эрээ цээргүй тэр тендерийг цуцалсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл 21 сая 146 мянган төгрөгөөр кофе чанагч машины тендер зарласныг юу гэж үзэх вэ. Энэ хэдхэн баримтаас харахад төрд орох ёстой мөнгө ингэж л замаасаа буруу зам руу шилгээгдэж байна. "Хүүхдийн 100 мянган төгрөг төсөвт дарамт учруулж байна" хэмээн Ц.Даваасүрэн гишүүнээс эхлээд орилж байгаа. Одоо харин ийм эрээ цээргүй луйварт цэг тавихад эрхэм гишүүд дуугаа өргөх цаг иржээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр "эмчилгээний төлбөр" нэрээр Эрдэнэт үйлдвэрээс 219 сая төгрөгийг гаргуулсан авсан баримт ил болсон. Жилдээ 200 мянган төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдээ басамжлан доромжилж буй энэ үйлдэл Х.Бадамсүрэн нарынхны багийг хуулахад даарин дээр давс нэмж өгөв. Тодруулбал, тэрбээр 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 219 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн данснаас "Дэмбэрэлийн Дэлгэрбаярын эмнэлгийн төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар гаргуулан авсан байна. Иргэдийн зүгээс “Тийм бие муутай хүнийг чөлөөлж оронд нь аятайхан хүн ажиллуулах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Иргэн Б.Цогтгэрэлийн дэлгэсэн баримт дотор Х.Бадамсүрэн өөртөө 52 сая төгрөгөөр массажны сандал авсан нь мөн л гал асаав. Дээр дурдсан 65 настай эрхэм бие нь өвдөөд массаж хийлгэх шаардлагатай юм бол ядаж тэр массажны сандлаа өөрөө авч чаддаггүй юм уу. Үнэхээр л тэгж зугаацмаар байгаа юм бол массажны газраар үйлчлүүл. Гэхдээ үйлдвэрийн бус өөрийн мөнгөөрөө эрхэм даргын зугаацал үүгээр зогссон уу гэвэл үгүй. 20 сая төгрөгөөр унадаг дугуй худалдан авсан. Жирийн иргэдийн дөрвөн улирлын байшин барих хэмжээний мөнгөөр унадаг дугуй авч зугаацсан энэ үйлдэл нь түүнийг цаашид “Эрдэнэт” үйлдвэрт ажиллах ёсзүйн эрхгүй тод нотолгоо. Жирийн уурхайчдын бүтээсэн баялгийг хувьдаа зарцуулж байгаа “Эрдэнэт”-ийн захирлын тансаглал үүгээр дуусахгүй ээ. Мөнгөн аяганы урьдчилгаа болгон 8.3 сая төгрөгийг шилжүүлсэн гэж байгаа.
Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр эх захгүй идүүр болсны дараагийн жишээ нь Х.Бадамсүрэн охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөрт 102.385.101 төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс Канадын Торонтогийн их сургууль руу шилжүүлсэн баримт. Сайд Г.Ёндон 10.7 сая төгрөгийг хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрт шилжүүлсэндээ жавтий хүртсэн бол түүнээс 10 дахин их хэмжээний мөнгийг сургалтын төлбөрт шилжүүлсэн нь ямар хууль, журмын дагуу юм бол? Жирийн иргэний 50 хүүхдийн нэг жилийн сургалтын төлбөрийг ТӨҮГ-ын захирлын охин сургалтын төлбөртөө авч байх юм. Шударга ёс хаана байна аа?
2017 оны долоодугаар сарын 1-ээс хэрэгжсэн Эрүүгийн хуульд "Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан этгээдэд 2-8 жил хорих ял өгнө" гэсэн заалт бий. Ач, зээтэйгээ амьдын жаргал эдлэн суух учиртай Х.Бадамсүрэн захирал хуулийн дагуу бол аавынд залрах болзлоо хангачихаад байгаа.
Тэтгэвэртээ гарсан улстөрчид ингэж л төрийн мөнгийг баруун солгойгүй цацаж, хүлцэнгүй ард түмнийг дээрэлхэж байгаа нь зүйд нийцнэ гэж үү.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ, орон нутгийн сонгуульд шударга бусын эсрэг хүчээ нэгтгэхийг уриалан шат шатны сонгуульд ялалт байгуулсан. Тэгвэл одоо төрийн мөнгөөр наадагч “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай шударгаар хариуцлага тооцоход хүчээ нэгтгэх хэрэг гарлаа. Х.Бадамсүрэнгээс эхлээд үйлдвэрийн мөнгийг хувьдаа зарцуулж буй удирдлагуудаар дээрх мөнгийг төлүүлэн учруулсан хохирлыг барагдуулан, хөөж явуулах цаг болжээ. Хуулийн байгууллага гэж байдаг бол одоо л хариуцлага тооцдог цаг шүү. Төрийн өмчийн хулгайтай тэмцье гэвэл отго жинстэй нь тооцох хэрэгтэйг Х.Бадамсүрэн мэтийн олон хүний эх захгүй авирлалаас харж болохоор байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 32 )
хАНАЖ ЦАДДАГГҮЙ НИЙТИЙН МӨНГИЙГ ӨӨРИЙН ЮМ ШИГ ЗАРЦУУЛПДАГ ХҮМҮҮСЭЭС МОНГОЛ ХЭЗЭЭ САЛАХ ЮМ БЭ
Дараагийн захирал нь бас нэг шулаачин Улаан юм
Tsogoo nohoi min yadaj udaa ajil hiij uzeed hun shig amdaraa
Бадамсүрэн огцор! Хахталаа баяжлаа, болоо юм бишүү? Монголросыг ч цагтаа даипууруулж, өөрөө үхтэлээ баяжиж бсан түүх бий. Зайл аа
Odoo l Huukiig harah uldlee. Ene hugshniig zailuulahgui yum bol tsaashid shudraga es ene ter gej olon yum hutsaad ch hereg bhgui shuu
Хүрэлсүх шүдтэй арслан болсон ч хазаж чаддагүй. Бүгд бие бидээ бөөн нээнтэгтэй авилгачид
Бадамсүрэн гэгч МАН - ын ”онцгой гишүүн” юм чин нам намайг хамгаалн, хамгаалсаар ч ирсэхн гэж бүрэн итгэсэн нэгэн. Одоо ”цайр нь арилж зэс нь цухуйсан” Хүрэлсүх гээчийн яахыг нь харцгаа ж бай даа.
Хүрлээ минь ээ! Бадамсүрэн, Багабанди, Ёндон, Мөнхбат мэтийн нийгмийн, намын хог шааруудаасаа шударгаар бушуу салаач дээ! Хүчээр л хөөхгүй бол өөрсдөө зайлахгүй юм бна. Чиний чихийг халууцуулж, нүүрийг улайлгаад ажил чинь хийлгэхгүй нь байна.
ene hun namiin tøsøv sanhuu burduulegch, namdaa bol mash hariutslagatai ajil hiij bgaa hun, \ner n ulsiin uildver, bank, kompanii dargiig songuulid yalsan nam iin hun baidag n yamar uchirtai yum bol do.\nsaihan mergjiltei, medlegtei nam bus biznesmen hun bj bolddogui yum bh da. ene hun hichneen ch tørliin ajil hiidgiin 1 alban tushaal dor. yadargaatai bdag bh da zailuul.
bas neg hudlaa gar bn doo
yostoi muuhai humuus um aa, erunhii saidaa ta iim asuudald ner holbogdson uildel ni notlogdson humuusiig alban tushaalaas ni zailuulj ugch mongolchuudad gerel gegee haruulna uu, guij bn
Uter turgen zailuulj kh₩rungii ni khuraa khurelsukh er.saidaa guij bna
Ядаж энэ мэтийн дарга нар нь үлгэр жишээ байхаар баймаар байна. Хамгийн их цалин орлоготой хүн ингэж байхаар яах юм бэ . Бид өдөржин зарим нь шөнөжин ажиллаж байгаа, Хүүхдүүддээ олигтой хоолгүй, сургуульд нь хүргэж өгөх авах бөөн асуудал хэдэн төгрөгөө сургуульд нь өгөх үү, эмэнд эгэ, үү эмчид үзүүлэх үү бөөн асуудал байхад хэдэн арван саяаар цалин авдаг хүүхэд нь ямрч зовлонгүй гадаадад тарвалзаж байна аан.
ene ysee budsan shunaltai obee odoo ybj shine zaluust zaigaa tabij ogeee.
za Hurelsuhk uneheer shudarga hun yum bol odoo l zuv shuudeh tsag ni boljdee Ene hun bol Mash hurdan zailuulah tsag ni bolson bna shuu Shimegch horhoinoos hurdan salah tsag bolson shuu ee met huniig zailuulahgui bl UUruu hurdan zailah tsag ni blsn shuu ali negee shiidedee
Муусайн шакал-ууд Г.Ёндон , Х.Бадамсүрэн , Б.Мөнхбат гэсэн гурван Горняк руу араа шүдээ хухцлан мөн ч их дайрч байна даа
Муусайн шакал-ууд Г.Ёндон ,Х.Бадамсүрэн , Б.Мөнхбат нарын гухван ”Горняк руу араа шүдээ хурцлан мөн ч их дайрч байна даа”
Mergejliin Mergeshsen hun dee. Benz menzee bolio.
Шударга царайлж хэл амаа ургэлж билуудэгч Даваасурэн дуугарахгуй нам байгаа биз дээ. Ийм л шударга гишуун . Аа тийм бас сайд байлуу
Юун хөдөлмөрийн баатар вэ? арай үгүй байлгүйдээ. Энэ гавьяа шагналыг үзэмжээр эсвэл хөрөнгө мөнгөөөр нь эсвэл нам эвслээр нь ялгаварлаж олгодгоо больж бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж гаьяа байгуулсан хүмүүст адил тэгш нөхцөлөөр олгох эсхүл бүр болимоор юм.
Худлаа онц байдал тогтоогоод улсын мөнгийг хувьдаа завшигчид. Хүрэлсүхэд итгэх арга алга. Худлаа гар
Эрдэнэтиын үе үеийн бүх дарга нар үүнээс ч их идэж уусан. Бүгдийг нь шалгаж хураах хөрөнгөө хурааж шоронд явуулахыг нь явуулж жаахан дохио өгнө бгаа!
Erunhii said shudarga turiig ceverleh syrjin ygneesee bucaad baigaa shyydee.odoo goridlogo baihgyiee.Hayanhyarvaa.Bagabandi.Endon erdenetiig 49 geed olon ajliin yr dyng naraa bizdee.
Ulsaas avsan mungiig ni butsaaj avaad huuliin umnu hariutslaga
Түүний тендрийн асуудал үүнээс хэдэн арав дахин ноцтой. Үүнийг нь барьж авч мэдээлэх аавын хүү манайд байхгүй.
амьдаараа шулам болцийм байнаа гахаж үхлээ ац минь
Хүрэлсүх чадах уу, худлаа сүр Данзан царайлахаас
Онц байдал тогтоосны гол зорилго нь мөнгө идэх байсан нь нотлогдлоо. ”Шударга” нэг нөхөр яагаад таг байна???
65tai bol tetgevertee suu deer n avsan mongoo tol
Бадамсүрэн гэж нөхөр арай л уу аан?! Ийм хүмүүс төрийн өмчийн компанид шимэгч паразит хорхой шиг шигдээд байгаа нь нөгөө шодоргос гээч нь үү! Халаач ээ, хариуцлага тооцооч ээ, Ерөнхий сайдаа!
манайхаас бусад оронд бол шоронд орох хэрэг байна. Манан бүлэгдэдийн хувьд гавъяа байх байлгүй дээ. Харж л байя
Badamsuren ogtsor