Увс аймгийн Малчин суманд Орос хэлний төв байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Увс аймгийн Малчин сумын ЕБС дээр Орос хэлний төв байгуулагджээ. Малчин сум Увс аймгийнхаа төвөөс 110 км зайд оршдог бөгөөд ЕБС нь орос хэлний нэг багштай аж. Тэгвэл нийслэл хотоосоо 1650 км зайгаар алслагдсан тус суманд байгуулагдаж буй Орос хэлний төвд одоогоор 5-14 насны 30 гаруй хүүхэд багачууд хамрагдан орос хэл, орос соёлд суралцаж байна.

Увс нутгийн уугуул иргэн, АБТА Б.Энхбадрал багшийн чин хүсэл нь түүний санаачилсан орос хэлний төвөөр дамжуулан Малчин багт амьдарч буй зон олны дунд орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, Улаанбаатар дахь ОШУСТ-тэй хамтарсан соёлын хөтөлбөрүүд болон төслүүдийг бүс нутгийн хүүхэд залууст хүртээлтэй байлгах зорилготой юм.

Сонирхуулахад, ОХУ-ын Россотрудничество агентлагаас Монгол Улсад орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй, өөрийн санаачилгаар орос хэлний төвүүдийг нээж буй аймаг, сумдын удирдлагууд, сайн дурын гадаад хэл судлаач, багш нар, боловсролын улсын болон хувийн байгууллагууд болон орос хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж буй хувь хүмүүс, хувийн хэвшлийн боловсролын төвүүдийг ямагт дэмжих бодлого хэрэгжүүлдэг. Үүний тод жишээ нь сургалт, заах аргазүйн сурах бичиг, орос хэлний орчин үеийн хэвлэмэл болон аудио, видео гарын авлага, сонгодог утга зохиолын шилдэг бүтээлүүдийн дээжээс сургалтын нөхцөлийг нь хангахад дэмжлэг үзүүлээд зогсохгүй Улаанбаатар дахь ОШУСТ-ийн дэргэдэх Орос хэлний төвийн мэргэжлийн болон орос хэл заах аргазүйн сургалт, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх дэмжлэгтэйгээр ажиллах гэрээ байгуулдаг юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hvrel -mald(202.131.225.197) 2020 оны 11 сарын 03

oros hel bol 300 say hvn yridag tom hel ch dee.ene helen deer bvh delhiin shinleh uhaanii neelt garch baidag yumaa..

0  |  0
Хүрэл(202.21.108.218) 2020 оны 11 сарын 03

Юун орос хэл вэ ? 19708он уу?

0  |  1
Top