Хоёр жилийн өмнөх наадамд түрүүлсэн Э.Оюунболдын гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хоёр хоногийн өмнө хэлэлцээд, түүнийг допинг хэрэглэсэн асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан "Ааварга цолыг нь хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хасан, унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй" гэсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.
Энэ асуудал яахав ингээд нэг талдаа гардаг юм байж. Гэтэл аваргын допингийн дуулиантай зэрэгцэн гарч ирсэн сүүлийн 10 жилийн хугацаан дахь допингийн шинжилгээг дахин нягтлах асуудал харин сураг алдрах тийш болжээ.
Үндэсний бөхөд үүссэн хар толбыг үнэхээр л арчиж цэвэрлэе гэж байгаа бол угтаа энд яригдаж байгаа "Допингийн 10 жилийн түүх" одоо маш чухал байна.
Өөртэй нь холбоотой үүссэн дуулиантай холбоотойгоор Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох нар одоогоос яг жилийн өмнө хяналтын байгууллагад хандаж байсан юм. Тэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагуудыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог, авлига авдаг гэх гомдлыг Авлигатай тэмцэх газар (АТГ)-т хүргүүлж, улмаар бөхчүүдийн гаргасан гомдолтой холбоотойгоор АТГ-аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлага бүхий зарим хүмүүст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байдаг.
Хамгийн ноцтой нь, мөрдөн шалгалтын явцад "Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй" гэх нөхцөл байдал илэрсэн талаар тухайн үед АТГ-аас мэдээлж байсан ба "Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох нарын гомдлыг шалгаж байгаа. Шалгалтын явцад холбогдох зарим албан тушаалтан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн нь үнэн. Тиймээс сүүлийн 10 жилийн хугацаан дахь допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн хариу зөрсөн, сольсон эсэх асуудал байгаа эсэхийг нягталж, мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд үргэлжлүүлнэ" гэж хүртэл мэдэгдэж байсан юм.
Энэ үнэхээр ноцтой асуудал боловч бүтэн нэг жил өнгөрөхөд АТГ тодорхой мэдээлэл хийгээгүй байгаа. Монгол бөхийн барилдаантай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-нд ч ямар нэгэн мэдээлэл хүргэж, санал солилцоогүй байгаа аж.
МҮБХ-ны тэргүүний үүргийг орлон гүйцэтгэгч Ц.Магалжав өнгөрсөн аравдугаар сард АТГ-ын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваад албан бичиг илгээж, “Танай байгууллагын ахлах комиссар Т.Баярхүү 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр олон нийтэд өөрийн байгууллагад шалгагдаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгөхдөө 2009-2018 онд Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн 38 нь зөрчил гаргасан, түүнд холбогдуулж нэр бүхий албан тушаалтнуудад Мөрдөн шалгах хэлтэст эрүүргийн тоот хэрэг үүсгэн шалгаж байгааг дурьдсан. Энэ шалгагдаж байгаа хэргийн талаар МҮБХ-ны зүгээс АТГ-аас зохих мэдээлэл хүсэхэд “Хэргийг шалгаж байгаа” гэх тайлбар ирүүлсэн. Бөхчүүд олон нийтийн зүгээс дээрх эрүүгийн хэргийн талаар элдэв хардлага гарч, хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг байнга шаардаж байна” гэсэн агуулгаар ханджээ. Ингээд ч тодорхой мэдээлэл ирээгүй бололтой.
Ц.Магалжав тэргүүн хэд хоногийн өмнө “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “АТГ-аас сүүлийн 10 жилийн наадамд барилдсан допингтой холбогдсон 38 бөхийн асуудлыг шалгаж байгаа талаар яриа гарсан. Бөхчүүд ч энэ асуудлыг хурдан шалгаж дуусгаа,ч, зарлаач гэсэн уриалга гаргаж байгаа юм байна. Энэ талаар ярихгүй юу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ асуудлаар МҮБХ-ны зүгээс АТГ-т 2020 он гарсаар 1-р сар, 3-р сар, 10-р саруудад, Нийслэлийн Ерөнхий Прокурорт 5-р сард тус тус хандсан. АТГ-аас "Хэргийг шалгаж байгаа" гэсэн хариуг мөн л 10-р сарын 19-нд дахин өгсөн болохоор ямартай ч хэрэг хаагдаагүй юм байна гэж ойлгож байгаа. Нэр бүхий бөхчүүд, зарим сэтгүүлч нар энэ хэргийн талаарх мэдээллийг олсон, удахгүй олон нийтэд задарна гэж нийтээрээ ярьж байгааг үнэний ортой байх гэж бодож байна” гэж хариулсан байсан.
АТГ үнэхээр л үндэсний бөхийн допингтой холбоотой 10 жилийн “но”-г шалгаж гаргаж ирээд ил тод зарлах юм бол, хэрэв үнэхээр тийм зүйл болдог юм бол допингтой нэр холбогдож буруудсан ч гэлээ Э.Оюунболд аваргын ганц гавьяа нь тэр байх болно.
Далд байгаа допингийн маапаан гэгчийг илчилж чадвал магадгүй үндэсний бөхийн алдаа, дутагдал, хардлага, сэрдлэг, хариуцлагын асуудлыг нэг тийш шийдэхэд нэмэр болно.
Түүнээс хэчнээн аваргыг шийтгээд, хэдэн ч аварга гарч ирж уучлал гуйсан монгол бөхөд нүүрлэсэн "Допинг ажиллагаа" ил гарч, эмх цэгцэндээ орохгүй л болов уу!!!
Сэтгэгдэл ( 7 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
Yahaaraa oyunboldiin barildah erhiig 2 jileer hasaad batsuuriinhiig 7-11 safaar hasdag um be adilhan uzhee he aaviin huuhdiig alag uzehgui bai
үндэснии бөхиин допинг өсөхбаяр сумьяабазар сүхбат батэрдэнэ бүгдээрээ л хииж бсан гэж учир сайн мэдэх хүн хэлж бхйсан үёиин үёд ямар нэг хэлбэрээр заавал л хэрэглэгдэх бллно доо
Оюунболд монгол бөхийг шаварт хутгасан. Ичих нүүргүй хүн.
Оюунболд монгол бөхийг шаварт хутгасан. Ичих нүүргүй хүн.
Үргэлж жудаг сүжиг ярьж хамгийн хийморьтой нь бөхчүүд бид гэж цээжээ дэлддэг нөхдүүдийн ихэнх нь хамгийн хуурамч , жудаггүй , хулхи нөхдүүд байдгийг харлаа. Төрийн эрхийг хууль бусаар авна гэдэг шиг төрийн наадмийн түрүү үзүүрийг дэлхийд хориглосон эм тариаг хэрэглэж авчихаад хэнэг ч үгүй шүүхдээд зарим мэдээгүй гэж мэлзээд бүр зарим нь хоолонд минь нууцаар хийж уучлаарай гэж элийрээд зогсож байх юм аа. Бүүр нэг бусдийг албаар доромжлоод байгаа юм шиг. Энэ чинь жудаг юм уу бөхчүүдээ.
Монгол бөхчүүдийг жудагтай гэлцдэг. Мөнгө, шагнал, цолны хойноос улайрч допинг хэрэглэдэг болжээ. Үнднсний бөх бол ард түмнийг баярлуулдаг их цэнгүүн. Хэдэн зуу, мянган жилийн уламжлалыг эвдээд , цол чимгийг ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болсноор зарлигаар цол авах, нэр сүрний төлөө тэмцэл өрнөх болжээ. Их цэнгүүн ч биш болж хэдэн жилийн дараа шүүхийн шийдвэрээр асуудлыг шийддэг болжээ. Монгол бөхийн уламжлал алдагдаж байна. Засаж залруулахгүй бол болшгүйнээ. Их эе Цэцдийн зөвлөлийн хурлаач хийж чадахаа байж. Монгол маань үндэсний бөхөө журамтай болгож чадахгүй бол өөр юуг чадах болж байна