Шинэхэн дарга, АЖЛАА ХИЙНЭ ҮҮ!

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 11 сарын 05

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, хотыг "толгойлох"-оор ирсэн Д.Сумъяабазар ажлаа хүлээж аваад хоёр дахь долоо хоногтойгоо золголоо.

Хэдийгээр шинэ даргын ажлыг дүгнэхэд эрт байгаа ч түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ нь ажлаа аваад удаагүй байгаа Хотын дарга Д.Сумъяабазараас нийслэлчүүд олон зүйлийг хүлээж, алхам бүрийг нь анхааралтай ажиглаж байгааг илтгэнэ.

Хотын дарга болсон эхний өдрөө Д.Сумъяабазар авто замын түгжрэлийн асуудлыг шийдэхээ амласан. Үе, үеийн Хотын дарга нарын "шүдний өвчин" болсон их хотын түгжрэлийг шийднэ гэх үг түүнд оноо авч ирсэн байхыг үгүйсгэхгүй. Гэвч тэр өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд авто замын түгжрэлийг бууруулах тал дээр дорвитой дугарсангүй. Гарц, шийдэл ярьсангүй, ямар нэгэн алхам хийсэнгүй өнөөг хүрлээ. Хэдийгээр хоёрхон долоо хоногт хийчих ажил биш ч гэлээ яг өнөөдрийн хувьд бол нийслэлчүүд Хотын даргаас хамгийн түрүүнд түгжрэлийн түгжээг тайлж өгөхийг л хүсэж, хүлээж байгаа.   

Уг нь, Д.Сумъяабазар Хотын даргын ажлаа хотын түгжрэлийг бууруулахаас эхэлнэ гэж хэлсэн байдаг. Тэр "Улаанбаатар хотын иргэдийн ажил, амьдрал биднээс шалтгаална. Энд улстөржилт яригдах ёсгүй. Хот улстөржих газар биш. Би хотыг хөгжүүлэхийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн. Хотын авто замын түгжрэлийг бууруулахаас ажлаа эхэлнэ" гэх үгийг нийслэлчүүдэд дайсан билээ. 

Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа авсан өдрөөс өнөөг хүртэлх хугацаанд багаа бүрдүүлж, хэдэн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаас хэтэрсэнгүй. Угтаа бол авто замын түгжрэлийг хэрхэн бууруулах ажлаа эхлүүлж, хэрэгжүүлээд явах хугацаа өнгөрлөө. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн гол шалтгаан нь орон нутгаас орж ирсэн 247 мянган машинтай холбон тайлбарлаж суугаа нь шүүмжлэл дагуулж эхэлсэн харагдана. Түүгээр ч зогсохгүй, тэрхүү орон нутгаас ирсэн 247 мянган авто машины жолооч нь Улаанбаатар хотод халтуур хийдэг. Тэд 35-45 хоног халтуур хийж, халаасаа зузаалчихаад Улаанбаатарыг орхин гарч байгаа нь түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна гэх утгатай зүйл ярьсан нь түгжрэлд түгжигдсэн нийслэлчүүдийг улам ч бухимдахад хүргэв. 

Тиймээс одоо Хотын дарга Д.Сумъяабазар амлалтаа биелүүлж, ажлаа хиймээр байна. Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд ямар гарц хайснаа, юу хэрэгжүүлэх гэж байгаагаа нийслэлчүүдэд ярьж, тайлбарлах цаг нь болжээ. 

Шинэхэн дарга та, ЗАМЫН ТҮГЖРЭЛ бууруулахад бүх анхаарлаа хандуулж өгнө үү!

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.117.8) 2020 оны 11 сарын 05

энэ ажил хийж харагдаач луйварчин

0  |  0
Zochin(66.181.187.86) 2020 оны 11 сарын 05

Ажлаа хийгээч ээ!!! Энэ замын түгжрэл улс орон, ард түмний ахуй амьдралыг сүйтгэж дуусгах нь ээ. Ядаж санаа тавьж, ямар нэгэн ажил хийж, шийдвэр гаргаач. Үүнийг одоо юуг нь судалдгийм. Зүгээр л У.Хүрэлсүх шиг, буруудна уу, зөвдөнө үү, шууд л ямар нэг шийдвэр гаргаач ээ. Одоо манай Монголд, Ажлын хэсэг ажиллуулж, зөв шийдэл хайж суудаг хүнийг ойлгодог ард түмэн ч алга, амьдрал ахуйн тийм боломж ч байхгүй, цаг хугацаа ч хүлээхгүй. Ядаж Хүүк шиг: ”Явж ажлаа хийцгээ. Замын түгжрэлийг шийдэж чадахгүй бол зайлцгаа” гээд Тамгын газрын хэдийгээ дэлгэцийн өмнө загна л даа. Бид тайвширъя, түр ч гэсэн.

0  |  0
Bi(64.119.23.116) 2020 оны 11 сарын 05

Ene nohroos um huleegeed hereggui. Tolgoid n tsirkiig yaj duudee uldeeh ve gedeg l bodol baigaa

0  |  0
Иргэн(64.119.26.193) 2020 оны 11 сарын 05

үхсэн хойно энэ яг юм хийж харагдаач. Хаанаас мөнгө идэх вэ гээд л

0  |  0
Зочин(203.91.115.48) 2020 оны 11 сарын 05

Мэргэжлийн компаниуд хийдэг бүтээн байгуулалтын ажлуудыг Зэвсэгт Хүчинтэй хамтран хэрэгжүүлнэ ч гэх шиг хачин юмаа одоо боль. Баттулгыг дууриагаад ”мөнгө идэх аргаа” тодорхойлж эхэлж байх шиг байна. Байгал цаг уурын шалгуурыг зөвхөн ИНЖЕНЕРИЙН ТООЦООЛОЛоор л зөв шийдэж хийдэг. Буух эзэн буцах хаягтай мэргэжлийн компаниудаар хийлгэхгүй алдаа гаргавал Долгорсүрэн гуайхны хөрөнгөөр төлөх юм уу Тэгвэл тэр баталгааны гэрээгээ улстай хийснийхээ дараа МАНГАР бодлоо хэрэгжүүлээрэй дээ .

0  |  0
магадлалын онолоор ш(66.181.188.218) 2020 оны 11 сарын 05

Энэ хүнийгалс ардын аж ахуйн нэг салбарыг аваад явчихна гэхэд эргэлздэг. Гэхдээ Салбарын ч бай, хотын хэмжээний томоохон ажлыг мэдлдэг боловсролтой ажлаа мэддэг,зохион байгуулах чадвартай хэн ч байлаа ганц сарын дотор овойтол нь босгоод ирэх боломжгүй тул одоо муулаад яахав. Адгийн наад зах нь хотынхоо ажилтай нарийвчлан танилцаж тооцоо судалгаа хийлгүүлж нэн даруй хийх ажлаа эрэмбэлэх гээд цаг хугацаа шаардана. Хэвлэл мэдээлийнхэн шиг энд тэндээс нотолгоотой,нотолгоогүй асуудыг шүүрч аваад мэдээлэхтэй адилгүй ээ . Захиолгаар бичихтэй адилгүй ээ

0  |  0
Зайран(150.129.140.73) 2020 оны 11 сарын 05

Ухаан санаа нь хичээгээд ч хүрэхгүй бөлгөө

0  |  0
Хүрэл(202.21.108.233) 2020 оны 11 сарын 05

Одоо наад түгжрэлээ шийд л дээ. Барилддаг хүн бас таахалзах л юмаа!

0  |  0
Top