-Оюутолгойн хөрөнгө оруулагчид хооронд далд уурхайн санхүүжилт маргаан үүсгэжээ-
Оюутолгойн нийт баялгийн 80 хувийг агуулж буй далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт дахин олны анхаарлын төвд орлоо. Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч “Туркойз хилл ресурс” өөрийн толгой компани болох “Рио тинто”-той далд уурхайн нэмэлт санхүүжилтийн асуудлаар арбитрын шүүхэд маргаан үүсгэсэн аж. “Туркойз хилл ресурс” компанийн танилцуулснаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа 21-29 сараар хойшилж, зардал 1.9 тэрбум ам.доллараар огцом өсөх тооцоо бий. Тиймээс “Рио тинто”-гийн зүгээс нэмэлт санхүүжилт болгон 500 сая ам.доллароос ихгүй зээл авах зөршөөрлийг “Туркойз хилл ресурс” компанид өгчээ. Ингэснээр “Рио тинто” өрийн асуудлыг хамтран шийдвэрлэх тохиролцоогоо зөрчиж байна гэж “Туркойз хилл ресурс” компани мэдэгдэлдээ дурджээ.
“Оюутолгой” компани анх далд уурхайн үйлдвэрлэл эрхлэх хугацаа есөн сараар хойшилж болзошгүйг 2018 оны аравдугаар сард Монголын талд мэдэгдсэн байдаг. Улмаар “Туркойз хилл ресурс” компани шинэчилсэн ТЭЗҮ танилцуулсан бөгөөд далд уурхайн төслийн зардал 6.6-7.2 тэрбум ам.доллар болж өсөх төлөв гарсан. Энэ нь анхны 5.3 тэрбум ам.долларын зардлаас 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн дүн болоод байгаа. Ийнхүү зардал өсөхийн хэрээр Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшилд ногдох өр нэмэгдэнэ. Үүнийг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ өнгөрсөн онд шалгаад, 92 дугаар тогтоолыг баталсан юм. Тиймээс Монголын нийгмийг олон жил талцуулсан Оюутолгойн асуудлаар УИХ-аас гарсан хамгийн сүүлийн шийдвэр бол 92 дугаар тогтоол. Өөрөөр хэлбэл, баялгийн нөөц, эдийн засгийн үр өгөөжөөрөө дэлхийн хэмжээний Оюутолгойн төслийн талаар Монгол Улсын эцсийн байр суурь гэж ойлгогдож байгаа. УИХ-ын “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хоёр дахь заалтад Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл АМНАТ-өөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх асуудлыг тусгаад байгаа. Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, журманд өөрчлөлт оруулах асуудлаа УИХ-д танилцуулахыг Засгийн газарт даалгасан.
Энэ тогтоол гарсны дараа Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани олон жил сунжирсан татварын асуудлаар Монголын Засгийн газартай Лондоны Unicitral арбитрын шүүхэд маргаан үүсгэсэн. Монголын Татварын ерөнхий газраас 2018 онд "Оюутолгой" компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнээс 4.8 сая ам.долларыг нь төлж, үлдсэн дүн дээр талууд шийдэлд хүрээгүй. Тиймээс 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасны дагуу олон улсын арбитрын шүүхэд хандаж буйгаа онцолсон байдаг. Энэ маргаан анхных биш бөгөөд 2013 онд мөн татварын байгууллага "Оюутолгой" компанид 130 сая ам.долларын татварын акт тавьж байлаа. Тухайн актаас шалтгаалан далд уурхайн төсөл зогсонги байдалд орж, 2015 онд Дубайн гэрээ зурагдсанаар хөдөлсөн байдаг. Тэгвэл 2016 онд УИХ-аас гаргасан "Оюутолгой" төслийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн дээрх УИХ-ын тогтоол гарсан юм.
УИХ-аас өнгөрсөн онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулж, доор нь таван яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсгүүд байгуулан өргөн хүрээтэй шалгалт явуулсан байдаг. Шалгалтын материалуудыг нэгтгээд товч 40 гаруй хуудас санал, дүгнэлтийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргаж байлаа. Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтээр бол УИХ-аас өгсөн чиглэл анхнаасаа хэрэгжээгүй. УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосон. Гэвч Хөрөнгө оруулалтын гэрээнд уг асуудлыг гэрээний хугацаа, түүний сунгалттай (хорь, хорин жилээр хоёр удаа сунгах) холбон тодорхойлсон байна. Ингэхдээ гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 31 дэх жилээс буюу 2041 оноос уг асуудлыг хөндөж, 50 хувь болгох талаар сонголт хийх эрхтэйгээр тусгажээ. Энэ нь Монголын талын хүртэх өгөөжийг бууруулж, бизнесийн зарчмаас гажиж байгааг ажлын хэсгийнхэн тайландаа дурдсан байдаг. Энэ мэт олон чухал асуудлыг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан байдаг ч 2015 оны Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө энэ бүгдийг бүрхэгдүүлсэн гэж үзсэн. Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байхаар зааж тогтоосон. Гэвч Оюутолгойн ордыг ашиглаж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдсон өр тэрбум гаруй ам.доллар болж өсөөд байгаа. Ингэж ашиг хүртэх гэхээсээ илүүтэй өр үйлдвэрлэж байгаа болохоор АМНАТ-т оруулах хувилбар яригдаж эхэлсэн. УИХ-ын 92 дугаар тогтоол ийм агуулгатай гарсан. Одоо Засгийн газар дээрх тогтоолыг хэрэгжүүлэх асуудал үлдсэн.
Хамгийн сүүлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн юм. Олон улсын зөвлөх, шинжээчидтэй ч хамтран ажиллаж буйгаа хэлсэн бөгөөд энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд Оюутолгойн маргаан бүх талаар эцэслэгдэнэ гэдгийг онцолсон.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
Урвагч сайханбалагийг барьж устгаачээ бтд улс шиг улс мөн үү шударга үнэн эх орон хаана байнаа лалар гэж.
Урвагч сайханбалагийг барьж устгаачээ бтд улс шиг улс мөн үү шударга үнэн эх орон хаана байнаа лалар гэж.
Урвагч сайханбалагийг барьж устгаачээ бтд улс шиг улс мөн үү шударга үнэн эх орон хаана байнаа лалар гэж.
Урвагч сайханбалагийг барьж устгаачээ бтд улс шиг улс мөн үү шударга үнэн эх орон хаана байнаа лалар гэж.
Урвагч сайханбалагийг барьж устгаачээ бтд улс шиг улс мөн үү шударга үнэн эх орон хаана байнаа лалар гэж.
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүсийн хүсэл мөрөөдөлд хүрэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37
Оюу толгойн зэс алт бол монголын баялаг. Баялгаа ашиглуулаад өрөнд ордог гэрээ 2009 онд байгуулсан этгээдүүд бол бүгд монголын дотоодын дайснууд. Эхлээд эдгээр дайснуудтай хариуцлага тооцох хэрэгтэй. Дараа нь гадаадын дайснуудтай хариуцлага тооцож тэднийг хөөж явуулах ёстой. Оюу толгоыг хааж хойч үедээ үүц болгон үлдээх хэрэгтэй. Коммунистууд чадахгүй. Эх оронч монголчууд бол өлхөн чадна. Коммунистуудыг улс төрд шургалахыг бүрмөсөн хориглох ёстой.
Oyun erdene gedeg zaluu uls oron ard tymend munch ih gavya baiguulj baina daa.manan deglem.undur alban tushaaltnuudiin luivar geed ardchilaliin nereer ard olnoo huursan luivarchdiig ilchilj erelheg zorigtoi 5gishyyd iig magtahaas yahav.ard olnooroo demjih l heregtei baina daa.hyrelsyh shudarga temclees urvaj Oyunerdeniin shahaj baina.iim yed ard olnii demjleg l heregtei yumdaa.