Халдвартай жолоочтой зураг авахуулсан ДУУЧНЫГ ТУСГААРЛАЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ.

Албаныхан тухайн иргэний маршрутыг гаргахад, тусгаарлалтаас гараад хоёр хоногийн дараа “Улаанбаатар палас”-т болсон дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” тоглолтыг үзсэн байдаг.

Халдвартай жолоочтой ойролцоо байсан иргэдийг тусгаарласны дотор тус тоглолтыг зохион байгуулсан дуучин мөн багтсан байна. Учир нь тоглолтын дараа халдвартай жолооч болон түүний эхнэр дээрх дуучинтай хамт зураг авахуулсан ажээ.
 

Top