Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил мэдээлэл хийлээ.
Тус аймагт халдвартай нь тогтоогдсон 70 настай иргэн Ц-ийн ойрын хавьтал болох 24 иргэнийг "Номин" зочид буудалд, 12 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлан, ажиглаж байгаа аж.
Нийт 392 иргэнээс авсан шинжилгээ сөрөг гарсан бол "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн 59 жолоочоос шинжилгээ авахад Монгол Улсын 1, ОХУ-ын 1 жолоочийн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарч, нийслэл рүү шилжүүлээд байгаа аж.
Мөн тус аймгийн иргэн Х-ын хариу сэжигтэй гарчээ. Энэхүү иргэн нь 70 настай Ц-тэй хамааралтай эсэхийг тодруулж байгаа аж.
Одоогоор Сэлэнгэ аймагт УОК-ын тандалтын баг ирсэн, судалгаа хийгдэж байна. Иргэн Ц-ийн нэгдүгээр хавьтлын 53хүнээс PCR шинжилгээ хийгээд эхэлжээ.
Аймгийн нэгдсэн эмнэлэгт хоол хүнс, жимс жимсгэний хангамжийг нэмэгдүүлсэн. Амбулаторын үйлчилгээг хэвийн явуулж байгаа. Эерэг гарсан тохиолдол юунаас үүдэлтэйг тодруулахаар ажиллаж байна гэлээ.
Сүхбаатар сумын 19 цэгт 35 алба хаагч, цагдаа онцгой байдлын 16 алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна гэлээ.
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 11:00 цагт хийсэн мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу!