Коронавируст халдвар гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоо улс орон даяар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа юм.
Хорио цээрийн энэ цаг үед Улаанбаатараас Ховд аймаг руу хүнсний зүйл тээвэрлэсэн гэх хоёр автобусанд 10 гаруй хүнийг нууцаар тээвэрлэн, Ховд аймгийн Бичигтийн боомтод очсон зөрчил өчигдөр /2020.11.15/ гарсан талаар орон нутгаас khovd.mn мэдээллээ.
Мэдээллийн дагуу шалгаж, иргэдийг Ховд аймгийн Дарви сумаас цагдаагийн хяналт доор Жаргалт сум руу хүргэсэн талаар Ховд аймгийн цагдаагийн газраас өглөө.
Энэ дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, Жаргалант сумын Цамбагарав багийн “Цагаан уул” сувиллын газарт тухай иргэдийг тусгаарлаж, коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авч ажиллаж байна.. Жич: Нэг автобусанд нь хүнс тээвэрлэж явсан юм байна.
Мөн Улаанбаатар хот болон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн газруудаас нууцаар орж ирэх асуудал дээр хяналт шалгалтын ажил явагдаж байгаа гэдгийг ард иргэдэд анхааруулж байна.
МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ