ЭМЯ-аас коронавирусний нөхцөл байдлын талаарх өнөөдрийн мэдээллийн үеэр нийт 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирус илэрч, Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 434 болсон тухай мэдээлсэн.
Онош батлагдсан дээрх гурван тохиолдлын хувьд нэг нь нийслэлээс илэрсэн бол хоёр тохиолдол нь Сэлэнгэ аймгаас илэрсэн юм.
Эрүүл мэндийн яамнаас Сэлэнгээс илэрсэн хоёр тохиолдлыг ТИР машины жолооч гэж мэдээлсэн. Тэгвэл эх сурвалжийн баталгаажуулснаар дээрх хоёр тохиолдлоос гадна цагдаагийн алба хаагчаас коронавирус илэрсэн ба түүний халдвар авсан замыг тогтоохоор ажиллаж эхэлжээ.
Түүнчлэн Сэлэнгэ аймагт 19 хүний түргэвчилсэн тестээр авсан шинжилгээний хариу эерэг гарсан ба Түргэвчилсэн тестээр эерэг гарсан сорьцыг PCR-аар баталгаажуулахаар хүлээж байна.
Түргэвчилсэн тестээр эерэг гарсан иргэдийн дийлэнх нь төрийн алба хаагчид байгаа гэх мэдээлэл байна.
Тиймээс халдварын голомтод үүрэг гүйцэтгэж буй, алба хаагчдыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, өөрсдийн эрүүл мэндэд анхаарах шаардлагатайг онцгойлон анхааруулж байна.
Холбоотой мэдээг ЭНД ДАРЖ унших боломжтой.