ШУУРХАЙ: Дарханд ГУРВАН СЭЖИГТЭЙ тохиолдол нэмэгдлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Дархан-Уул аймагт худалдаа, үйлчилгээ эрхлэгч нэг иргэнээс (32 настай, эмэгтэй) өнөөдөр (2020.11.17) коронавирусний халдвар илэрч, нарийвчилсан шинжилгээгээр батлагдсан тухай өмнө нь бид мэдээлсэн. 

Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор 24 цагийн хугацаатай хатуу хөл хорио тогтоож, иргэдийг гэрээсээ гарахыг хориглон, тэг зогсолт хийгээд байгаа ба уг хөл хориог гурав хоног сунгахаар болсон тухай Дархан-Уул аймгийн онцгой комиссоос дөнгөж сая мэдээллээ. 

Учир нь халдвар авсан иргэний ойрын хавьтлын 59, дам хавьтлын 136 иргэнийг тогтоон, шинжилгээ авахад түүний ойрын хавьтлын 59 иргэний гурав нь коронавирусний халдвар авсан байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. 

Оношийг баталгаажуулахаар сорьцыг ХӨСҮТ-д хүргүүлсэн байна. 

Батлагдсан тохиолдлын дам хавьтлыг тогтоох хүртэл хөл хориог үргэлжлүүлнэ. 

Top