ЧУУЛГАН: Алба хаагчдад 10 тэрбум 142 сая төгрөгийн урамшуулал олгосон

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

УИХ-ын чуулганы хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийж байна. Коронавирусний нөхцөл байдлын талаартүүний өгсөн мэдээллийг ЭНД дарж, унших боломжтой.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-УОК-оос эрсдэлийн үнэлгээ хийхэд халдвар тархах эрсдэл өндөр гэж дүгнэсэн.

Эрүүл мэнд, онцгой, мэргэжлийн хяналт, цагдаа нарт 10 тэрбум 142 сая төгрөгийн урамшуулал олгожээ.

Эрсдэл нэмэгдсэн тохиолдолд Цэргийн төв эмнэлэгт 500, ЭХЭМҮТ-д 300, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 220, ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт 225,  ХӨСҮТ-д 400, нийт 1645 орны бэлтгэл хангагдсан. Эм эмнэлгийн хэрэгслийн нөөц 1-3 сарынх бэлэн байна.

Хоёр онгоц нисгэж, эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийг базаасан.

Одоогоор ОХУ-тай хиллэж буй Сүхбаатар боомтоос бусад бүх боомтыг арванхоёрдугаар сарын 1 хүртэл хаах шийдвэр гаргаж, Эрээнцав боомтыг маргаашнаас хаахаар төлөвлөж байна. 

Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтэгдэхүүнийг гааль, НӨАТ-аас чөлөөлж, гурилын үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн. 

ДЭМБ-д бүртгэгдсэн 202 вакцин судалгааны явцтай байна. Үүнээс 47 нь эмнэлзүйн туршилтад орсон, гуравдугаар шатны туршилтад 10 вакцин байна. Зах зээлд гаргасан вакцинаас эхлээд хүн амын 20 хувийг үнэгүй вакцинжуулаад, үлдсэн хувийг Дэлхийн банкны санхүүжилтээр вакцинжуулахад зориулж 50.7 сая доллар зээл авах асуудал хэлэлцээний түвшинд яваа, бараг дуусч байна.

Top