З.Төмөртөмөө: Хөл хорионд иргэдээ гал алдахгүй суулгана

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Орчны бохирдлын үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Халамж, үйлчилгээний газар, "Тавантолгой түлш" компани хамтран төлбөрийн чадваргүй 10000 өрхөд сайжруулсан түлш үнэгүй олгохоор болжээ. Нийслэлийн орлогч дарга З.Төмөртөмөөтэй утсаар холбогдож, сайжруулсан түлш тараах болсон талаар тодрууллаа. 


-Хөл хорионы үед иргэдээ гал алдахгүй байлгах үүднээс сайжруулсан түлш тараахаар болжээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Халамж үйлчилгээний ерөнхий газартай хамтраад зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан түлш тараахаар болсон. Нийт 10 мянган өрхөд тараана. Сайжруулсан түлшийг тодорхой цэгүүдэд байршуулаад эхэлж байна. 

-Айлуудаа ямар шалгуураар сонгож байна вэ?

-Хорооны Халамж, үйлчилгээний хэлтсүүд зорилтот бүлгийн айлуудаа тодорхойлж өгсөн. 

-Хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр сайжруулсан түлшээ тараах тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Олон хүн цуглуулж түлшээ өгөхгүй. Зарим зорилтот бүлгийн иргэдэд гэрт нь аваачиж өгнө. Дундын агуулахад ойрхон байгаа хүмүүс цаанаас өгсөн цагтаа багтаад ирж авах жишээтэй. Зургаан дүүрэг тус бүрт цэг байгуулж, түлшээ байршуулсан учраас бөөгнөрөл үүсэхгүй. 

Top