Т.Ганболд: Хөл хоригдсон хүмүүсийг "Корпорейт"-доо байрлуулж өгье

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 21

Улс оронд үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын улмаас Улаанбаатар хот руу орох болон гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор “Корпорейт хотел энд Конвейшн центер” компанийн зүгээс нийслэл хотод ирээд, гэнэтийн хөл хорионд орсон иргэдийг байраар хангах боломжтой гэдгээ илэрхийлж, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт хүсэлт хүргүүлжээ.

Энэ талаар “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд “Хөдөө орон нутгаас Улаанбаатарт өвчин эмгэгийн шалтгаанаар ирээд, гэнэтийн хөл хорионд орсон, орон байргүй, хонож өнжих газаргүй машиндаа хоног төөрүүлж байгаа, коронавирусний шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан иргэдийн хоол хүнсийг Засгийн газраас бүрэн, тодорхой шийдэж өгвөл эдгээр иргэдийг байрлуулахад бэлэн гэдгээ илэрхийлж байна” гэжээ. 

Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш тус зочид буудал нь гадаадаас ирсэн иргэдийг хүлээн авч, зөвхөн хоолны мөнгөтэй тэнцэхүйц төлбөрөөр үйлчилж байсан ба үйл ажиллагааны зардлаа компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэж иржээ.

 

Top