ШУУД: НОК-ын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна

2020 оны 11 сарын 22

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар дараах мэдээллийг өглөө. /2020.11.22, 14:00 цаг/


УОК, НОК-оос өчигдөр гарсан шийдвэрийн хүрээнд тодорхой өөрчлөлтүүд орж байна.

Нэгдүгээрт, нийтийн тээврийн үйлчилгээг энгийн горимд шилжүүлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа нийтийн тээврийн үйлчилгээний 86 автобусны зогсоол дээр хяналтын ажилтныг ажлуулж байна. Нэг авто машиныг 40 мкв гэж тооцож үзэхээр халдвар хамгааллын дэглэмээр дунджаар 12 хүртэлх хүнийг суулгах арга хэмжээг зохион байгуулж байна. Ялангуяа НОК-ын Шуурхай штабаас иргэдийнхээ халдвар хамгаалалтын дэглэмийг сахиулах, бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Өнөөдрөөс эхлээд нийтийн тээврийн үйлчилгээр үйлчлүүлж байгаа иргэд автобус дотор хоорондын зайг бариулах арга хэмжээг зохион байгуулж байна.

Хоёрдугаарт, хүнсний түгээлт хийж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт орсон. Өглөөний 07:00-17:00 цагийн хооронд түгээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн 22:00 цагаас хойш томоохон хүнс, худалдааны байгууллагууд түгээлтийүн үйл ажиллагаа борлуулалтын нөхцөл бололцоог хангаж ажиллаж байна.

МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ

Top