НОК: Эмнэлгийн үйлчилгээ авах баримтаа байнга авч явахыг зөвлөж байна

2020 оны 11 сарын 22

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар дараах мэдээллийг өглөө. /2020.11.22, 14:00 цаг/


УОК, НОК-оос өчигдөр гарсан шийдвэрийн хүрээнд тодорхой өөрчлөлтүүд орж байна.

Нэгдүгээрт, нийтийн тээврийн үйлчилгээг энгийн горимд шилжүүлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа нийтийн тээврийн үйлчилгээний 86 автобусны зогсоол дээр хяналтын ажилтныг ажлуулж байна. Нэг авто машиныг 40 мкв гэж тооцож үзэхээр халдвар хамгааллын дэглэмээр дунджаар 12 хүртэлх хүнийг суулгах арга хэмжээг зохион байгуулж байна. Ялангуяа НОК-ын Шуурхай штабаас иргэдийнхээ халдвар хамгаалалтын дэглэмийг сахиулах, бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Өнөөдрөөс эхлээд нийтийн тээврийн үйлчилгээр үйлчлүүлж байгаа иргэд автобус дотор хоорондын зайг бариулах арга хэмжээг зохион байгуулж байна.

Хоёрдугаарт, хүнсний түгээлт хийж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт орсон. Өглөөний 07:00-17:00 цагийн хооронд түгээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн 22:00 цагаас хойш томоохон хүнс, худалдааны байгууллагууд түгээлтийүн үйл ажиллагаа борлуулалтын нөхцөл бололцоог хангаж ажиллаж байна.

Бид халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлээр борлуулалтын үйлчилгээ үзүүлж байгаа түгээгч, жолооч нарт халдвар хамгаалалтын дэглэмийг сахих чиглэлээр амны хаалтыг тогтмол зүүх үүрэг чиглэл өгч байна. Үүнд холбогдох мэргэжллийн байгууллагууд хяналт тавьж ажиллаж байна. 

Гуравдугаарт, Улаанбаатар цахим хөтөлбөрийн хүрээнд бид нийтийн тээврийн үйлчилгээ болон авто тээврийн замын хөдөлгөөнд оролцож байгаа 13 чиг үүргийн байгууллага дээр QR системээр хөдөлгөөнд зохицох энэ үйл ажилагааг зохион байгуулж байна. Энэ ажлын системийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, мэдээллийг нэгдсэн байдлаар оруулах ажил ирэх 7 хоногт хэрэгжихээр зохион байгуулж байна. Ялангуяа эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах, диализийн аппаратад орох, жирэмсний хяналтад орох, химийн эмчилгээнд орох, бусад эмнэлэгийн тусламж үйлчилгээнд хамрагдах иргэдээ QR кодоор замын хөдөлгөөнд зорчих үйлчилгээг нэвтрүүлнэ. Эмнэлгийн үйлчилгээ авах иргэд маань өөрсдөө тухайн эмнэлгээс авсан цагаа баримтжуулж нотлох баримтаа бүрдүүлэх, хувийн бичиг баримт болон эмнэлгийн нотлох баримтаа машиндаа байнга авч явахыг зөвлөж байна.

Ер нь НОК-ын зүгээс тодорхой шидйвэрүүд тодорхой цаг хугацаанд гарч байна. Гарч байгаа шийдвэрүүд зарим иргэдэд таалагдахгүй, иргэдэд хүндрэл учруулж байгааг хотын удирдлагууд болон НОК-ын Шуурхай штаб ойлгож байгаа. Бид хамтдаа цар тахлын хүрээнд богино хугацаанд төвлөрлийг сааруулж хөдөлгөөнд оролцохгүй байх,  иргэд гэртээ байжө, өвчний тархалтыг хумих ажил зохион байгуулагдаж байна. Мөн иргэдийнхээ шинжилгээнд хамрагдах 102 цэгийг нэмэгдүүлж, 20-30 тандалтын багаар нэмэгдүүлж, үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр төлөвлөн ажиллаж байна. Яланүгуяа дүүргүүд дээр гарч байгаа хавьтлын ойролцоо болон оршин сууж байгаа обектууддаа тандалтын шинжилгээний цэгүүдийг шинээр байгуулахаа судалгаа мэдээллийн ажлыг төлөвлөн ажиллаж байна. Тэгэхээр даваа гарагаас /2020.11.23/ энэ ажлууд эрчимжиж, иргэд маань сайн дурын болон тохиолдлын хавьтлын шинжилгээнд тогтмол хамрагдах нөхцөл бүрдэнэ.

Top