Хүргэлтээр архи зарсан "Бэст" дэлгүүрийн эздийг шалгаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас БГД-ийн 4 хороон дахь "Голден парк" хотхон 103-8 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Бэст" мини маркет дэлгүүр хорио цээрийн дэглэм зөрчиж, “Фэйсбүүк” хуудсаар хүргэлтээр архи, согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн, 126 ширхэг, архи 108 ширхэг пиво зэргийг хураан авч, шалгаж эхэлжээ. 

Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн үйлдэлд хатуу хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай. 

Тодруулбал, энэ тохиолдолдЗөрчлийн тухай хуулийн 5.13.2-д зааснаар:
 

  • Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
     

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.46.5) 2020 оны 11 сарын 25

yugni shalgadgim hosen bol hisen gsen vgee...mahni vne n ulsig torgoso gh murtluu shvhed gomdol gargah erhtei gehshig ..gomdlo gargj bn gj bahan sensats ..tegj tegj mah awsan irgeni buruu boloh jishetei..shud shifej bhgvi chadahgvim bol 2n horond torgison bolj jvjig tawih hereggvim bishv

0  |  0
Лалар(202.179.25.144) 2020 оны 11 сарын 25

Лаларуудын архи борлуулах зөвшөөрлийг шууд цуцлаач. Арга хэмжээ авч чадахгүй новшнууд юмаа.

0  |  0
mongol(202.21.100.210) 2020 оны 11 сарын 25

iim lalaruudyn tusgai zovshooroliig tsuyslaldaa

0  |  0
Top