Нийтийн эзэмшлийн талбайд 285 тонн давс, бодис цацжээ

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25


Өчигдрийн /2020.11.24/ байдлаар тохижилт үйлчилгээний 20 байгууллагын цэвэрлэгээ  давс, бодис цацах 87 тусгай тээврийн хэрэгсэл, 384 зам талбайн үйлчлэгч зам талбайн цас цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

Нийслэлийн хэмжээнд 151.5 тонн давс, 107 тонн тусгай зориулалтын бодисыг нийтийн эзэмшлийн зам, талбайд цацаж халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлээс сэргийлж байна. Мөн цас үргэлжлэн орж байгаа тул замын нөхцөл байдлаас харгалзан давс, бодисыг үргэлжлүүлэн цацах зохион байгуулалтыг хийж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хальт(202.179.25.144) 2020 оны 11 сарын 25

Хальтиргаа гулгаанаас болж цацаад байгаа юм биш бас халдваргүйжүүлэлт ариутгалд тустай байдлаар цацаж байгаа гэж ойлгоход илүүдэхгүй.

0  |  0
Top