Халиа үүсдэг хэсэгт УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙ хийхийг үүрэг болгов

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүсийн хамт Чингэлтэй дүүргийн 17-р хороонд ажиллалаа. Тус хорооны нутаг дэвсгэр дээрх үерийн хамгаалалтын далангийн ус гаргах гаргуур дүүрч, хөлдсөний улмаас түүгээр урсаж байсан байнгын урсацтай булгийн ус халисан байна. 

Уг асуудлыг шийдвэрлэхээр Геодези усны барилга байгууламжийн газрын “Шуурхай бригад” ухалт хийж байна. Улмаар автомашины орц гарцыг чөлөөлж, хоолой суурилуулна гэдгийг Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон Хотын инженерийн байгууламжийн хэлтсийнхэн хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөрсний болон булгийн усны эхтэй газруудад халиа дошин үүсэхээс сэргийлж, заавал ус зайлуулах хоолой хийж байх үүргийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болголоо.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top