SOS: Галын улмаас гурван хүүхэд угаартаж, нэг хүүхэд нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэст айлын байшин шатаж байна гэх дуудлага иржээ.

Оройн 17.00 цагийн орчимд гал гарсан бөгөөд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух иргэн Г-ийн байшин шатаж байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан, 17:29 цагт очиж, галыг бүрэн унтраажээ.

Харамсалтай нь, галын улмаас байшинд байсан хүүхдүүд угаартаж, нэг нь нас барсан байна. Гал түймэр гарах үед 1-7 насны дөрвөн хүүхэд байшинд байсан гэх бөгөөд том хүүхдүүд нь байшингаас гарч амжсан бол хамгийн бага  нь галд өртөж, нас баржээ. 

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг шалгаж байгаа ба урьдчилсан дүгнэлтээр цахилгааны гэмтлийн улмаас гал гарсан байж болзошгүй нөхцөл үүсжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top