Хот руу 1069 иргэн нэвтэрч, 1909 иргэн гарсан байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 28

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Өчигдрийн /2020.11.27/ 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 911 тээврийн хэрэгслээр 1069 зорчигч хот руу нэвтэрсэн байна. Харин дээрх шалтгаан чиг үүргийн дагуу 1199 тээврийн хэрэгслээр 1909 зорчигч хотоос гарчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр хотруу орох 729, хотоос гарах 340 чиглэлд 1069 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийсэн байна.

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатар (109.89.151.254) 2020 оны 11 сарын 28

Хотод ирж евелждег орон нутгийн иргэдэд давхар татвар ноогдуулах шаардлагатай бна. Овелжингее хотыг бузарлаж тугжруулчихээд хавар гараад явдаг. Хот тэдний орогнодог газар биш биздээ. Хотын ундсэн иргэд хавар намар зундаа сэлуухэн болдогийг мэдэх байх. Тэр улдсэн иргэд л хотын оршин суугчид. Иймд хотын дугаартай орон нутгийн оркуудын машины дугаарыг солид байдаг газар луу нь явуулах хэрэгтэй. Одоо хотоос гарагсад бугд хедеений оркууд. Амьхандаа евчнеес зугтаж бгаа царай нь. Сумьяа энэ малнуудаа хотоос зайлуулаарай. Тугжрэл бууруулах аргыг нь заалаа шуу чамд.

0  |  0
Top