Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын Удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар "Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд таван тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 75 боллоо. Энэ хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 953 тээврийн хэрэгсэл гарсан нөхцөл байдалд ариутгал халдваргүйтгэл хийлээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу УОК-оос Улаанбаатарт байгаа иргэдийг орон нутаг руу явуулах, орон нутагт байгаа иргэдийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэх чиглэлээр ажил зохион байгуулж байна.
Өнөөдрөөс эхлээд орон нутаг явах иргэдээс шинжилгээ авч эхэллээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт шинжилгээ авах 20 цэгийг шинээр байгуулсан. Иргэдийн шинжилгээ өгч байгаа байдлыг харахад иргэд хэт олноороо ирж байна. Шинжилгээний цаг аваагүй, маргаашийн цагтай хүмүүс өнөөдөр давхардаж ирснээр багагүй хүндрэл үүсгэж байна, бөөгнөрөл үүсгэж байна. Цагдаагийн байгууллагаас үүнд хяналт тавин ажиллаж байна. Шинжилгээ авах ажил 10 өдөр үргэлжилнэ. Нийслэлийн Онцгой комисс байрны асуудлыг зохицуулж, бэлтгэсэн. Шинжилгээ авах ажлыг бол Эрүүл мэндийн яам хариуцаж байгаа. ЭМЯ-наас 280 ажилтан 20 цэг дээр хяналт тавин ажиллаж, сорьц, шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна" гэв.
ВИДЕО ҮЗЭХ