Монгол Улсын Засгийн газрын Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Коронавируст халдвар /Ковид-19/-ын үед цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийн хүнс, эм тариа худалдан авахаас бусад хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт 1283 байршилд давхардсан тоогоор нийт 800 гаруй алба хаагч явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )