Түр журмын хэрэгжилтийг хангуулахыг ҮҮРЭГ болгов

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабаас орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын шуурхай штабуудтай цахим хурал хийж, цаг үеийн мэдээлэл, үүрэг чиглэл өглөө.

  • Арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руугаа зорчиж эхэлсэнтэй холбогдуулан зорчиж буй иргэд, тээвэрлэлтэд хяналт тавих, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулах,
     
  • Түр тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуй, халдвар хамгаалал, хоол хүнсний эрүүл ахуйд тавих хяналтыг сайжруулах,
     
  • Үйл ажиллагааг явуулж буй 18 салбарын байгууллага, аж ахуйн нэгж, боловсруулах үйлдвэрүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэхэд анхаарах, зөвлөмж заавар өгөх,
     
  • Дайчлагдан ажиллах албан хаагчдыг цахим сургалтад хамруулахдаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлах зэрэг үүрэг чиглэл өгөв.
Top