Өчигдөр нийслэлээс коронавирусний зургаан тохиолдол бүртгэгдсэн билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооноос эдгээр тохиолдлууд батлагдсан бөгөөд бүгд нэг гэр бүлийн хүмүүс байжээ.
Одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эдгээр иргэдийн маршрутыг тогтоож, дуусаад байна. Батлагдсан тохиолдлуудын дунд Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйлчилгээний ажилтан байгаа бөгөөд оршин суудаг гудамж, хороолол болон Ерөнхий зөвлөлийн байрыг хардваргүйтгэх ажил хийгдэж дуусжээ.
Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 61 ажилтныг шинжилгээнд хамруулахад халдвар аваагүй болох нь тогтоогджээ.
Халдвар авсан иргэдийн маршрутын тухайд, өчигдөр батлагдсан тохиолдол нь “Энхсаран” сувилалд засварын үйлчилгээ хийсэн иргэдийн ар гэр ажээ. Түүнчлэн сувилалд барилгын ажил хийсэн гэх иргэн З гэгч нь мөн бариа заслын “Рапид мед” эмнэлгийн эмчтэй хамт төрсөн өдөр тэмдэглэсэн байх бөгөөд түүний коронавирусний халдвар авсан байх магадлалтай голомтыг тогтоохоор албаныхан ажиллаж эхэлжээ.
Улмаар халдвар авсан эрэгтэй ар гэрийнхэндээ халдвар тараасан бөгөөд дээрх иргэний эхнэр нь Шүүхийн ерөнхий зөвлөлд үйлчлэгчээр ажилладаг байжээ.