Д.Ганбат: Ерөнхийлөгч хориг тавих нь зайлшгүй байсан

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын Д.Ганбат байр сууриа илэрхийллээ.

“Төсвийн асуудал дээр улс төржүүлмээргүй байгаа юм. Арван сарын өмнө Монгол Улсад коронавирусний нөхцөл байдал арай өөр байсан. Гэтэл одоо дотооддоо алдчихлаа. Энэ цаг үед Ерөнхийлөгчийн хориг зайлшгүй байсан. Цаг үеэ олж, ард иргэдээ хамгаалсан учраас Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн бүх зүйл, заалт зөв зүйтэй. Олонхийн бүлэгт арайч дээ гэж хэлмээр байна” гэж УИХ-ын гишүүн Д.Ганбат ярилаа.

УИХ яг одоо 2021 оны төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(79.98.213.82) 2020 оны 12 сарын 04

Бидон шигээ сэтгэх юм даа

0  |  0
Top