“Улсын их хурал бол хэн нэгнийг хуулиас хамгаалах бамбай, гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш юм”. Ерөнхийдөө энэ үгнээс чухам ямаршуухан гортиг татагдах вэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа байх. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ ийн тодотгосон. Хаврын чуулганаас өмнөхөн Ерөнхий сайд асан нэвтрүүлэгт оролцохдоо Ерөнхийлөгчийг “хаан” болох гэлээ, УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй зэргээр байр сууриа илэрхийлсэн. Тэгтэл тэрээр чуулганы нээлтэд ийм үг хэллээ. У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс онцлох таван байр суурийг уншигч танд хүргэж байна.
“Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх учиртай”
Ёс суртахуун бол түүний хэлснээс олж тодотгох нэг зүйл байв. Намын даргын сунгаанаас эхлээд бага хурал хүртэл үргэлжилсэн улс төрийн драм дунд ёс суртахуун гэдэг зүйл алга болчихсон. Угтаа эрх баригч намынхан ёс суртахуунаа далд хийчхээд хоорондоо уралцсан гэсэн үг л дээ. Уралцсан гэдгийг экс Ерөнхий сайд нэвтрүүлэгт оролцохдоо хэлчихсэн.
“Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шигээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулья”
Сүүлийн үед өөрийн намаас ч, өрөөлийн намаас ч иргэдийг бухимдуулж байгаа гишүүд хэд, хэд гарсан. Нэгнийхээ хэргийг УИХ-ын индэр дээр хэлдэг, сүрдүүлдэг болсон. Гишүүд нь бараа зарж, комментоор жир иргэдийг хараалын үгсээр булдаг болсон. Өмнө нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарах нөмрөг мэт хардаг болсон. Бүр зарим нь сонгогдсон л бол боллоо гэдэг шиг чуулгандаа ч тоотоо үзэгддэг болсон. Цаашлаад баар саванд, гудамж талбайд гар зөрүүлснээ юман чинээ ойлгодоггүй болсон.
“Парламентын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчил гаргадаг ч УИХ-ын гишүүний дархан эрхээр халхавчилж хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмыг хөсөрдүүлж байна”
Дээр хэлсэн үгээ бататгаад ингэж хэлсэн. Үнэн хэрэгтээ засаглалын гурван хэв шинжийн нэгийг төлөөлж буй субъектын хувьд өргөн барьсан хуулиа зөвтгөж ингэж хэлсэн нь энэ. Зарим нь субъектэд халдлаа, өөрийнх нь эсрэг дугарсан хүмүүсийг суга татах нь гэж болгоомжилж буй ч улс төрийн агуулгаар нь харвал өөрийнхөө рейтингийг өсгөх гол арга байсан. Ер нь рейтингээ өсгөхийн тухайтад тэр хэнээ с ч илүү ашиглаж байгаа улстөрч.
“Монголчууд бидний сонгож авсан парламентын засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, хөгжил дэвшлийн баталгаа мөн”
Өөрийх нь ч, өрөөлийн ч намынхан үнэндээ түүнээс айж байгаа. Үндсэн хуулийн шинэчлэл нэрээр дахиад зургаан жил Ерөнхийлөгчийн сэнтийд суучих вий гэж. Түүний өргөн барьсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төсөл ч энэ айдсын бодит биелэл байсан. Үгээ бодож, үйлдлээ цэгнэхгүй бол хорхой идсэн шүд шиг суга татуулах нигууртай тул түүний хуулийн төслийг бодитоор эсэргүүцэх улстөрчид бий болсон. Гэхдээ тэрээр өнөөдөр хэлсэн үгэндээ “парламентын засаглал”-аа авч үлдэнэ гэдгээ дахин тодотгов. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас нь суга татах чуулганы хуралд оролцох үедээ ч тэр ийн хэлж байсан.

Сэтгэгдэл ( 3 )
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nif you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nif you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
Юу ч гэж уран донгодож болно. Гэхдээ арын санааг нь л мэдэх хэрэгтэй дээ.