Улсын Онцгой комиссын шийдвэрээр хөдөө, орон нутгийн иргэдийг 2020 оны арвандугаар сарын 01-10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн билээ.
Тус шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах 4 байршилд хөдөө орон нутаг руу явах иргэдээс шинжилгээ авч байгаа бөгөөд тав хоногийн хугацаанд нийт 8782 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Уг ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид хяналт тавьж, иргэдийг амны хаалт, бээлий өмсгөн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан ажиллаж байна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАРААХ 4 БАЙРШИЛД ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЯВАХ ИРГЭДЭД ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ