Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн Төрийн ордон дахь өрөөнөөс өнөөдөр (2020.12.04) хяналтын камер илрүүлсэн тухай мэдээлсэн.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар нууц камерыг сүлжээний утасны шилэн хаалт дотор байрлуулсан байсан бөгөөд алсаас удирдах боломжтой, дүрс бичиж, дамжуулдаг камер байжээ. Түүний хажуугийн өрөөнд Юнивишний төхөөрөмж суурилуулахаар өрөөн дэх свич байрлуулсан шилэн хаалтыг нээх үед интернетэд холбогдсон камер байхыг мэдсэн байна.
Уг хяналтын камерыг Төрийн ордны Мэдээлэл, технологийн хэлтэст ажилладаг IT инженер Б гэгч тавьсан нь тогтоогдсон бөгөөд нэг жилийн өмнө өрөөнд нууцаар нэвтэрч, тавьсан гэж мэдүүлсэн тухай мэдээлэл ирлээ. Тус ажилтны өрөө, компьютерийг битүүмжлэн шалгалт явуулж эхэлсэн байна.
Хэргийг харьяаллын дагуу Төрийн тусгай хамгаалалт болон Тагнуулын ерөнхий газар хамтран шалгаж байгаа бөгөөд ямар зорилгоор тавьсныг тогтоохоор мөрдлөгө явуулж эхэлжээ. Мөн Төрийн ордны бусад өрөөнүүдэд хяналт, шалгалт явуулах болсон байна.
Дашрамд дурдахад, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь нууцаар тагнаж чагнасан асуудлыг энэ оны есдүгээр сард дэлгэн тавьж, хуулийн байгууллагад хандаад байсан билээ.
Сэтгэгдэл ( 14 )
60terbumiin hulgaichuudaa zailuulaachee Hurelsuhee, Niisleld odoo boltol amidarsaar bn, tender zarj ami zogooj bn
Энэ юу зөвлөдөг юм бээ загнуулаад суудаг биз хүүк .д
Төрийн ордноор дүүрэн идэгчид уугчид хулгайчууд урвагчид байгаа юм чинь тагнахад болохгүй мэт санагдана.Гагцхүү баригдчихдаг нь тоогүй.Сайн тагнаж хөдөлгөөн бүрийг нь хянаж байхгүй бол төрийн өндөр албанд тухалчихаад улсыг маань худалдаад хүн зоныг нь гудамжинд гарахад хүргэсэн гашуун гуниг арилаагүй байна.Жишээлбэл Баяр Сайханбилэг Элбэгдорж нар ерөнхийлөгч ерөнхий сайдын албан тушаалд байхдаа монгол орны хөгжлийг хагас зуунаас багагүй хугцаагаар ухраах хэмжээний нүгэл хийчмхээд ыайна.
Ун нь зөвшдээ ер нь хянах л хэрэгтэй
Юу ч зөвлөх юм болдоо
Сонин л асуудал байна!? Хүрээний бузар булайг ярихийн биш хэлээд яахавдээ?! Гэдэг л энэ байхдаа!?
Nuuh yum huntai bish bol yund in surjignedeg yum
Энэ одоо ээлжит жүжигүү өрөвдүүлэх тактик
Kino shig amidraltaiiin be
Zorilgo ni oilgomjtoi. Hen taviulsan be gedeg ni chuhal.
гадны тагнуул түүний гар хөл бологсод хужаагын эрлийзүүд төрийн ордонд чөлөөтэй ажилдаг болж дэ.
Дотроо л бие биенээ тагнаж байгаа даа. Гадныхан тоож ч ийм юм тавихгүй шаардлага ч байхгүй. Бүх юм нь гадныханд нээлттэй төр шүү дээ.
Mongol toriin ajlig tagnaj bga gadni gar hol bologchid hiisn ajil.
Ulsiin ajilaa hiichexgu bie bienige tagnaad murduud uu haigaad l yvahiin maa