Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх төслийн сонгон шалгаруулалт зарлалаа

2020 оны 12 сарын 05

Огноо: 2020.12.02

Төслийн нэр:Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх нийтийн тээврийн үйлчилгээ төсөл

Төслийн дугаар: 2020/05

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтанд орж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот, нисэх буудлын хооронд орчин үеийн зорчигч тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх нийтийн тээврийн үйлчилгээ” төслийн сонгон шалгаруулалтын зарыг хүргэж байна.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай хамтран Нийслэлд томоохон төсөл хэрэгжүүлэх саналаа ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг албан бичгээр хүсэлт гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 5.000.000 /таван сая/ төгрөгөөр худалдан авна.

Оролцогч нь Төсөл хамтран хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах баримт бичгийн дагуу боловсруулсан төслийн мэдээллийг оролцох саналын хамт 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Блю скай товэр, 4 давхар, 408 тоот

Харилцах ажилтан: Б.Цэрэнлхам

Утас: 7777-0002, 9988-9830, И-мэйл: tserenlham@ubdc.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.16.227) 2020 оны 12 сарын 05

Ээ чааваас даа.Япончууд барьж дуусаад хэзээ хүлээлгэж өглөө.

0  |  0
Зочин (64.119.16.94) 2020 оны 12 сарын 06

АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨӨ ТЭГЭЖ БАЙЖ ОЛОН АВИА КОМПАНИЙН ОЛОН ОНГОЦ ИРЖ АШИГТАЙ АЖИЛЛАНАА.ОДООГИЙНХ ШИГ МИАТЫГ ДАМПУУРУУЛАХГҮЙ ГОРИМООР ХЯЗГААРТ ЛИБЕРАЛ ХУУЛЬ МОНГОЛ УЛСЫН ЯЗГУУР ЭРХ АШИГТ НИЙЦЭХГҮЙ.МИАТ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛ ӨНДӨР ҮНЭТЭЙ ЧАНАР МУУ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨЛАХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
Тенд(202.179.25.144) 2020 оны 12 сарын 05

Тендэр зарлагдахаас өмнө ялагч нь тодорхой болсон байдаг коммунист арга барилаасаа хэзээ салах вэ МАН?

1  |  0
Top