Товчоодоор нэвтэрсэн 10775 зорчигчоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна

2020 оны 12 сарын 07

Хөл  хорионы өдрүүдэд  нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгж болон шинжилгээнд хамрагдсан хөдөө орон нутгийн иргэд нэвтэрч байгаа.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд  шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 1460 тээврийн хэрэгслээр 3056 зорчигч хот руу нэвтэрчээ. Харин  2088 тээврийн хэрэгслээр 7719 зорчигч хотоос гарсан байна. Нийт 10775 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тах(202.179.25.144) 2020 оны 12 сарын 07

Тахлын халдвар авч өвчилж байгаа биетүүд салан задгай асуудалд хайхрамжгүй ханддаг ямар ч хариуцлага сахилга батгүй хувийн ариун цэвэр ”0” заасан этгээдүүд бололтой. Аминдаа арчаатай хүмүүст дэг журам дэглэмээ мөрддөг ухамсартай хэсэг халдвараас сайн сэргийлж чадаж байна.

0  |  0
Top