АНХААР: QR мэдээллийн системийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 16

Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлсэн. Үйл ажиллагаа явуулах нийтлэг журамд “Байгууллагууд QR мэдээллийн системийг зайлшгүй ашиглана” хэмээн заасан билээ.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 26685 аж, ахуй нэгж, байгууллага QR код үүсгэж, иргэд 82 мянган удаа уншуулжээ.

Зарим байгууллага иргэдийн мэдээллийг гар аргаар бүртгэх тохиолдол гарч байгаа нь  мэдээллийн сан үүсгэхгүй  учраас эрсдэлтэй нөхцөлд хариу арга хэмжээ авахад хүндрэлтэй юм.

Тиймээс аж, ахуй нэгжүүд богино хугацаанд QR кодыг идэвхжүүлж, үйлчлүүлэгчдээ бүртгэж байхыг анхаарууллаа.

Иргэд явсан газар бүртээ QR кодыг уншуулснаар тухайн иргэний  зорчих хөдөлгөөний түүх мэдээллийн санд  үүсэх юм. Эрсдэл гарсан тохиолдолд иргэдийн мэдээллийг цахимаар  цаг алдалгүй шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх  давуу талтай гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Top