ОХУ-ын өмчлөлөөс Монголд шилжсэн орон сууцыг хувьчлах шийдвэр гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17


Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо өчигдөр (2020.12.16) хуралдаж, орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг үндэслэн амьдарч байгаа сууц хувьчлан авахыг хүссэн нэг иргэнд орон сууцыг нь хувьчлан өгөх асуудлыг хэлэлцлээ.

Мөн Засгийн газрын 2020 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 146 дугаар тогтоол ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах 1, 7, 11, 12 дугаар байрны 17 сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөх, магадлан шинжлэх хэсгийн 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн "0" тоот өрөөгөө хувьчлан авахыг хүссэн нэг иргэнд хавсралтын дагуу орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох,  Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч гэрчилгээг гээгдүүлсэн тул бүрдүүлсэн материалуудыг үндэслэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.

Хурлаар 19 иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ шинээр, гэрчилгээгээ үрэгдүүлсэн нэг иргэнд дахин олгохоор шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 12 сарын 17

Ali deven garavin 90 ond hayaad garaad yavsan orosuud,yugaa shaagaad baigaan,ter govisumberiin heden zuun orosuudin orhiod yavsan baishin hov hooson ezengui baisaar baital\n

0  |  0
комон бэби(103.111.68.3) 2020 оны 12 сарын 17

МАН-ын хулгайч нар 30 жилийн хугацаанд аль олигтойг нь өөрсдөө шилж аваад дуусгаа биз..

0  |  0
Оцднб(202.179.25.144) 2020 оны 12 сарын 17

Орос цэргийн дарга нарын байр. Оросууд буцаад 30 гаруй жил болж байхад одоо шийдэж байгаа юм уу? Коммунист арга барилаа гэж хоцрогдсон, хариуцлагагүй, хуулиар далайлгасан, худлаа амалсан, хулгайлж гэмгүй царайлсан, хуйвалдаж үнэнийг нуун дарагдуулсан, хүмүүсийг залхаасан, нэмт бүлэглэл үүсгэн байгуулчаад түүнийгээ МАНам гэж бүртгүүлсэн, бүртгэсэн, сонгууль нэртэй төрийн эрхийг хууль бусаар авах ажлыг зохион байгуулсан хэсэг бүлэг этнээдийг Соэнгуулийн Ерөнхий Хороо гэж бүртгэсэн, газрын баялгийг асар ихээр завшиж үлдсэн жаахан хэсгийг хэрэглээний эрчим хүчийг 0 лэж айл бүрт атга гурилын чинээ

0  |  0
Top