Орон нутгийн иргэдийг гаргах хугацаа МАРГААШ дуусна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг нутаг буцаах хугацааг арванхоёрдугаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл байхаар зохион байгуулсан билээ. Энэ хугацаа маргааш дуусгавар болно гэсэн үг. 

Энэ дагуу маргааш өглөө 06:00 цагаас эхлэн хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсооно. Иргэд хувийн машинаараа хотоос гарахгүй. 

Зайлшгүй шаардлагатай буюу хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн Улаанбаатар хотоос гаргана. Энэ хязгаарлалт нь арванхоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. 

Цаашид буюу арванхоёрдугаар сарын 24-нөөс зорчигч тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд "Ковид-19"-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө.

Харин халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой гэсэн шаардлагыг тавих ажээ. 
 

Г.Ариунбуян: Засгийн газрын 2020.12.13-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Орон нутгийн иргэдийг 2020.12.18-ны 06.00 цагт хүртэл Улаанбаатар хотоос явуулна
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
batuk(202.55.188.94) 2020 оны 12 сарын 17

hotiin haryatai hvn aimag yvj bolohuu

0  |  0
zochin (202.21.117.2) 2020 оны 12 сарын 17

zamaa neehgui yumu hezee boltol hyazgaarlah be

0  |  0
Top