ТЭД БИДНИЙ ТУХАЙ | Газар нутаг, хүн ам нь тархалтаа бууруулахад нөлөөлж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

Монгол Улс дотооддоо халдвар алдсанаас хойш нэг сарын хугацаанд хөл хорио тогтоож, тархалтаа бууруулж чадснаар сүүлийн өдрүүдэд дэглэмээ бууруулсан талаар гаднын хэвлэлүүдэд мэдээлжээ


БНСУ-ын хэвлэлд Монгол, Хятад хоёр улс ковид-19 цар тахлын үед харилцан бие биедээ туслалцаа үзүүлэх байдлаар харилцаагаа бэхжүүлж байгаа талаар мэдээлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчилсан бөгөөд ковид-19 халдварт өвчин гарснаас хойш тус улсад айлчилсан анхны гадаадын төрийн тэргүүн болсон юм. Тэрээр айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа цар тахалтай тэмцэж буй хятадын ард түмэнд тусламж болгон 30 мянган хонь өгөхөө амласан. Монголын тал өнгөрсөн аравдугаар сараас шат дараатай хэрэгжүүлсэн тусламжийн 30 мянган хонь Хятадын Хүбэй мужийн эмнэлгийн ажилтнуудад хүргэгдсэн. Энэхүү тусламжийн хариуд Хүбэй мужаас ковид-19 халдварт өвчний шинжилгээний төхөөрөмжийг Монголд илгээсэн байна.

Монгол Улс өнгөрсөн арваннэгдүгээр сарын 06-ны өдөр дотоодоо короновирусын халдварын анхны тохиолдлыг бүртгэсэн. Үүнтэй зэрэгцэн Засгийн газраас нь шат шатны хатуу дэглэм тогтоосон. Энэ сарын 14-ний өдрийн байдлаар нийт 909 хүн халдвар авснаас 447 нь эмчлэгдэж байна.

Өргөн уудам газар нутаг, хүн ам цөөтэй нь давуу байдал болж хариу арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэн коронавирусын тархалтыг тогтоож чадсан тул  энэ сарын 14-ний өдрийн 06:00 цагаас нийслэл Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг нэг шат бууруулав. Мөн 34 төрлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээжээ.

Цаашид дэглэмийг бага багаар сулруулах төлөвтэй байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар ирэх жилийн долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүдийг цахилгаан, дулаан, хог, ус, уурын төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гаргасан талаар онцолжээ.

Албан ёсны холбоос: https://news.naver.com/main/read.nhn?mode=LSD&mid=sec&sid1=104&oid=032&aid=0003048596

http://news.khan.co.kr/kh_news/khan_art_view.html?artid=202012141902001&code=970204#csidxf5610a8892f144693f06da2ba06077c


Японы нэр хүндтэй Кёодо агентлагын www.nna.jp сайтад энэ сарын 15-ны өдөр Монгол Улсын Засгийн газар нэг сарын хугацаанд шинэ төрлийн коронавирусын халдварын тархалтыг зогсоож, хөл хорионы дэглэмээ сулруулсан талаар мэдээлжээ. Тодруулбал, Улаанбаатар хотод өнгөрсөн 11 дүгээр сард шинэ төрлийн коронавирусын анхны тохиолдол батлагдсан тул холбогдох байгууллагын зүгээс хэсэгчилсэн хөл хорио тогтоож, энэ сарын 14-ны өдөр хөл хориог сулруулсан гэдгийг онцолсон байна.

Гадаад худалдааг дэмжих “Жетро” байгууллагын www.jetro.go.jp сайтад Улсын онцгой комиссын шийдвэрээр нэг сар үргэлжилсэн хөл хориог “Бүх нийтийн бэлэн байдлаас дэглэм”-ээс нэг шат бууруулж, 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Бэлэн байдлын дэглэм” рүү шилжүүлсэн. Гадаадаас ирж буй иргэдийн тусгаарлагдах хугацаа 21 хоног байсныг 14, гэрийн тусгаарлалтыг 7 хоног болгон өөрчилж, 18 төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хэвийн ажиллаж эхэлсэн гэдгийг онцолжээ.  

Top