Франкфуртын нислэгийн зорчигчдоос СЭЖИГТЭЙ тохиолдол илрээгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

Улсын Онцгой комиссын шийдвэрээр Франкфурт - Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр (2020.12.17) 165 иргэнийг татан авлаа.

ОМ-138 дугаартай энэ нислэг "Буянт-Ухаа" нисэх буудалд 11:05 цагт газардсан бөгөөд "Буян-Ухаа" хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн, "Намуун", "Сүнжин гранд" зочид буудалд тусгаарлан, ажиглалтад шилжүүллээ.

Хилээр нэвтрүүлэх үед сэжигтэй тохиолдол илрээгүй.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мөн Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу "Алтанбулаг" авто замын боомтоор монгол жолоочтой олон улсын ачаа тээврийн 42 хэрэгслийг халдвар хамгааллын дэглэмийг мөрүүлэн нэвтрүүлж, жолооч нарт эрүүл мэндийн тандалт хийн хяналт тавин ажиллаж байна.

Top