БГД “Ковид-19”-өөс сэргийлэх нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 19

Баянгол дүүрэг Коронавируст “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалга, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байна.

Баянгол дүүргийн нийт 25 хорооны нутаг дэвсгэрт байрлах томоохон худалдааны төвүүд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд “Амны хаалтаа зүүцгээе”, “Гараа ариутгая”, “Хүн хоорондын зайгаа баримтлая”, “Гар барихаас татгалзъя”, “Гэртээ байцгаая” уриалга бүхий хөдөлгөөнт сэрэмжлүүлэг, сурталчилгааны самбар, төхөөрөмжийг байршуулан, иргэддээ сэрэмжлүүлэг, мэдээлэл шуурхай хүргэн ажиллаж байна.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын лед дэлгэцээр “Халдвар хамгааллын дэглэмээ сахицгаая” зөвлөмжийг иргэддээ өгч байна.

Бидний уриалга, нөлөөллийн ажлыг дэмжиж, хамтран ажиллаж байгаа ААН, байгууллага, иргэддээ баярлалаа.

Эх сурвалж: Баянгол дүүргийн ЗДТГ

Top