Б.Баттулга: Улаанбаатар хотоос ирэх хөдөлгөөн тасрахгүй байгаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

Манай сурвалжлагч Увс аймагт ажиллаж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд  шилжээд буй энэ үед Увс аймгийн Онцгой байдлын газраас аймгийн хэмжээнд ямар арга хэмжээ авч ажиллаж буйг тус газрын дарга Б.Баттулгаас тодруулжээ.


Тэрбээр "Он гарсаар Увс аймгийн хэмжээнд цар тахалтай тэмцэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулаад явж байна. Аймгийн онцгой комисс нийт 19 удаа хуралдаж, мэргэжлийн байгууллагууд гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  Ерөнхийдөө 19 суманд шуурхай штабууд байгуулагдан мэдээ мэдээлэл солилцож байна. Зөвхөн хоногтоо гэхэд зуу гаруй алба хаагч гурван чиглэлийн постод үүрэг гүйцэтгэж, Улаанбаатар хотод болон бусад аймгаас ирж буй хөдөлгөөнд хяналт тавьж, асуумж судалгаа явуулж байна. 

Улаангом суманд 132 хүн гэрийн ажиглалтад тусгаарлаж байгаа бол сумдад 30 орчим иргэн тусгаарласан байна. Шаардлагатай тохиолдолд тусгаарлалт, ажиглалт хийх 290 орчим ортой байрууд бэлтгэсэн, бэлэн байдалд байгаа.

Тээврийн хэрэгслийн тухайд Улаанбаатар хотоос ирэх хөдөлгөөн тасрахгүй байгаа. Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн гар утсанд тусгай аппликейшн суулгаад тодорхой хөдөлгөөнийг хянах ажил зохион байгуулж байна” гэлээ.

Top