Өнгөрсөн шөнө 195 хүн эрүүлжүүлэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 26

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 25-нд нийт 1149 дуудлага, мэдээлэл иржээ.

Үүнээс зөрчлийн 556, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 89, гэмт хэргийн шинжтэй 54 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 195 хүн эрүүлжүүлэх байранд хоносон байна. 

Мөн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 63, танхайрсан 110, хулгайлах 11, хүний биед халдсан 34, тав тух алдагдуулсан 84 дуудлага бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.112) 2020 оны 12 сарын 27

Согтуугаар жолоо барьсан хүний жолоо барих эрхийг бүх насаар нь хасдаг болгооч. Ямар их олон боломж гарч ирнэ гээч. Олон хүний амь аврагдана, жолоочийн ажлын байр нэмэгдэнэ, машины тоо цөөрөнө, агаарын бохирдол буурана, гсүт эмнэлгийн ачаалал багасна, олон үрс элэг бүтэн үлдэнэ.

0  |  0
Зочин(124.158.82.91) 2020 оны 12 сарын 26

Архи хулгайгаар олж уугаа биз. Уугаад бай уугад бай. Арчаагүй амьсгаанууд. Архинд живсэн шаарнууд

0  |  0
Гайхах л юм(66.181.177.34) 2020 оны 12 сарын 26

Виног эрүүлжихэд ортлоо согтож ууна гэдэг юу л бол. Айрагтай цаг бол хар нүдэн уучихаж гэхсэн

0  |  0
Top