УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг цагдан хорьж, ял оноосон асуудал нь хүний эрх зөрчсөн, тэр дундаа Ж.Эрдэнэбат гэх хувь хүний гурван эрхийг зөрчсөн байна гэж ОУПХ үзсэн. Үүнтэй холбогдуулж манай улсад MNG-08 тоот хавтаст хэрэг үүсгэсэн. Энэ үйл явцтай цаг хугацааны хувьд давхцаж Европын холбоо хүний эрх зөрчсөн орнуудтай, тэр дундаа тухайн орны төрийн өндөр албан тушаалтан, холбогдох бусад хүмүүст эдийн засгийн хориг арга хэмжээ авах шинэ журмыг батлаад буй. Энэ үйл явц манай улсын гадаад харилцаа, эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас тодрууллаа.
-ОУПХ-оос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын гурван эрхийг зөрчсөн байна гэж үзэж хэрэг үүсгэсэн. Энэ нь манай улсын гадаад харилцаанд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-ОУПХ-оос хэрэг үүсгэснээс гадна анхаарал татаж буй бас нэг чухал асуудал нь Европын холбооноос саяхан шинэ бодлогыг бас зарлалаа. Хүний эрхийн асуудлыг гадаад харилцаа болон ОУ-ын хамтын ажиллагаандаа нэн чухлаар тавина гэдгээ зарласан. Өөрөөр хэлбэл өмнө нь тухайн улсын засаглалыг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэж чадаж байна уу үгүй юу гэх заалтаар үнэлдэг байсан бол одоо хүний эрхийн асуудлыг хир дээдэлж байгааг минь харах нь. Энэ нь магадгүй манай улсын гадаад харилцаа хамтын ажиллагаа, зээл тусламж, худалдаа гэх мэт олон салбарт сөрөг нөлөө үзүүлэх байх.
Хамгийн эхний жишээ бол парламентын дархлаа. 3,3 сая хүний эрх ашгийг төлөөлж байгаа парламентэд хүний эрх зөрчигдөж байгаа юм бол Монгол Улсын жирийн иргэдийн эрх ашиг үүнээс илүү зөрчигдөж байна гэж олон улсын байгууллага, шинжээчид үзэх нь. Тухайн орны парламентын дархлаа муу байвал төр засаг нь төдий чинээ эмзэг хэврэг харагддаг. Үүнийгээ дагаад тухайн улс орны байдал ч эмзэг харагдана.
ОУБ-ын зүгээс Ж.Эрдэнэбат гэдэг хувь хүний асуудал биш хүний эрхийн асуудалд онцгой анхаарал тавьж буй. ОУПХ-ны гишүүн орнуудын эрх үүрэг гэж бий. Эрх нь зөрчигдөж байгаагийн эсрэг Монгол Улсын хууль сахиулдаг байгууллага юу хийж байна, хуулийн засаглал улс төрөөс ангид байж чадаж байна уу үгүй юу гэдгийг харж байна. Хэрэв чадахгүй байвал ОУПХ дүгнэлтээ гаргана.
Хүний эрхийг дээдлээгүй байна гэдэг шийдвэр гарах юм бол том асуудал үүснэ. Ганц хүний биш сонгогчдын, ард түмний эрх ашиг хөндөгдөж байна гэдэг нь харагдана.
-Европын холбоо манай улсыг хүний эрх зөрчдөг гэж үзвэл тухайн холбогдох албан тушаалтанд виза олгохгүй, улс орноороо дамжин өнгөрүүлэхгүй, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хориг тавина гэх мэтийн арга хэмжээ авах юм уу?
-Санкцууд нь тодорхой болоогүй байна. ОУ-ын хамтын ажиллагаа, дараа дараачийн гадаад харилцаандаа “Хүний эрх зөрчсөн эсэх” гэх заалтыг нилээн том үзүүлэлт болгож байгаа юм байна. Өөрөөр хэлбэл ОУ-ын хамтын ажиллагааны цаана эдийн засаг, дипломат харилцаа орно. Мэдээж бид нар Европын холбооны хоригийн хамгийн эхний шийдвэрийн золиос болж хоригт ормооргүй байна. Тийм учраас энэ удаагийн нэг УИХ-ын гишүүний асуудал ОУ-ын тавцан дээр хүний эрхийн асуудал болж хувирсан. Үүнээс болж Европын олон орны хоригт орж болохгүй. Дэлхийн эдийн засаг ийм хүнд байгаа үед ОУ-ын түвшинд нэр хүндээ алдмааргүй байна л даа.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл ( 23 )
Ene ch hudlaa awgai doo. Saaral jagsaaltad oruulsan gol buruutan bizde. Gadni hul gar gej haragddag
Энэ 2 хоёулаа хужаа царайтай юм. Тэгээд Монголын асуудлаар яриад байх юм. Үзээгүйгээ үзэх нь дээ монголчууд.
Олон улсын тавцан дээр Монгол улсын нэр хүнд аль хэдийн хар тамхины наймаа хийсэн дипломатуждаас болоод уначихсан байгаа. Уначихсан нэр хүндийг унагаахгүй гэж юу яриад байгаа юм бэ залуу коммунист Булгантуяа?
Булган туяа үнэхээр боловсролтой мундаг эмэгтэй. Ийм эмэгтэйчүүд төрд олон байвал монгол хөгжинөө.амжилт хүснээ.
Хулгайчаа суллах гэж олон улсын нэр барьж гэнэ тэр ОУПХ нэгэнтэйгээ тонил цаашаа. Зоригийн хэрэг дээр юу ч хийж чадахгүй байж
Энэ Булгантуяа гэж авгай чинь Эрдэнэбатын хүн юм байгаан. Ганц хэлдэг юм нь л Эрдэнэбат буруугүй. Тэр ОУПХ гэж яг юу юм бэ. Монгол улс чинь тусгаар улс өөрийн гэсэн хууль журам дүрэмтэй. Нэг муу олон улсын байгууллагаар шүүлгээд байхгүй шүү.
Хятадад авгай Хятадаас хамгаалаад эхэллээ
Энэ авгай сонгуульт ажлаа хийдэг болоосой.УИХ-ын гишүүн болоод хагас жил боллоо тойрогтоо ширхэг чулуу ч авч ирж тавьсангүй шүү
yooe ene avgai urdah ajil aa hiildee fuck end tend usersen durak .d Mgl iin ireeduid hereggui naad sudaldaa sj chadahgui bol ard gai bolohgui iluud durlaj amnaasa alchgui bol naad umuur.d bga zolbin golog zamaa songoh n dutaa yu chal iluu bdag bga da fuck bid ireeguin tuluu Sanaa tavah chuhal bolhoos ene shoron amdral songoson hung hamgaalah daraa l bna yaj udur honog aldahgui ard tumnee heviin amdrald oruulah juhal bna ene yu huthaad bga be⁉️ mal bsan ene avgaig ustgald yavuulval tna ajil hj chadahgui uter turgen dald or ...
Энэ нэг балай юм зээл тусламж орж ирэхгүй гэнэ үү эргүү юмнууд төрд байхад яаж монгол хөгжих вэ Олон улсын парламентын холбоо бол ямар нэг улсын дотоод хэрэгт оролцдог байгууллага биш
Булгантуяа мундаг
МАНАНгын хөлсний бичээчид ажиллаж эхэллээ дээ Эрдэнэбатыг хорьсон нь түмэн зөв дахин төрийн албанд ажиллахыг нь насаар нь хориглох хэрэгтэй.
Гэнэт энэ хэд маань дуугарч эхлэх чинь, 7 сард жагсаж байхад нэг нь ч энэ талаар ган гээгүй дээ. Уг нь гишүүд хууль тогтоогчид хууль судлаачид биздээ
Manan enhbayroig yarglahdaa hairlaj bluu.tcag no bolhoor ta nariig hairlah ard tvmen bhgvi shvv.
Ж.Эрдэнэбат ямарч буруугүй, улс төрийн хэрэг шүү. Одоо түүнийг суллаач ээ
энэ залуу одооны маанагаас хамаагүй дээр ЕС байсан шүү
thaazalval tna zugeer bhad n barj horioguil bh uls hohrol gui bolgoh heregtei
Жомбого авгай
dajgvi shvv bolomjiin
Ж.Эрдэнэбатыг сулла.
их зөв ярьжээ. дэмжиж байна
авгай булгантуяа
bulgantuya hudlaa gar bas idej uudag shal hudalaa jujigchin ichdeggui buduun gahai