З.Төмөртөмөө: Утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг огт худлаа мэдээлэл

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Зундуйн Төмөртөмөөтэй ярилцлаа.


-Ажлаа авсанаас тань хойш хэдийгээр богинохон хугацаа өнгөрч байгаа ч түлхүү анхаарч ажилласан ажлуудаас нь яриагаа эхэлье?

-Би Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийн ажлаа аваад одоогоор хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ өдрүүд маань нийслэлийн жинхэнэ утааны ид үе байлаа. Мөн дэлхий нийтийг хамарсан коронавирусний цар тахлыг дотооддоо алдсан хүндхэн үе таарсан ч бид нөөц бололцооныхоо хүрээнд ажлуудаа хийж байна. Энэ ажил бол бидний, миний гэхээсээ илүү өнгөрсөн Засгийн газар, нийслэлийн удирдлагууд, “Тавантолгой түлш” ХХК гээд олон мянган хүний хийж хэрэгжүүлж, эхлүүлсэн ажлыг бид үргэлжлүүлэх, менежментийг дээшлүүлэх, агаарын бохирдлыг улам илүү бууруулахаар ажиллаж байгаа. Урд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхөөр ажиллаж байхад “Тавантолгой түлш” ХХК анх байгуулагдаж ажлын шаардлагаар үйл ажиллагаатай нь танилцаж байсан учраас багагүй мэдээлэлтэй байсан. Тийм болохоор шинэ ажил ч гэсэн нилээд дэмтэй байсан гэж хэлж болно. Энэ хугацаанд Зүүн бүсийн үйлдвэр гэж солонгос тоног төхөөрөмжтэй, шинэлэг, хүчин чадал өндөртэй үйлдвэр ашиглалтад орсон. Миний хувьд энэ хугацаанд том ажил гэхээсээ илүүтэй жижиг ажлуудыг илүүтэй анхаарч, иргэдэд хүрч ажиллахыг зорьсон.

Түлшний борлуулалтын цэгүүдийг өмнө нь дандаа төв зам дагуу байрлуулсан байсан. 2019 онд нийслэлийн зургаан дүүрэгт сайжруулсан шахмал түлшний 389 борлуулалтын цэг ажиллаж байсан бол өнөөдөр 686 цэгээр түлшээ борлуулж байна.

Хүн болгон машинтай биш учраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын боломж тааруу хүмүүс түлшнээсээ илүү мөнгөөр такси хөлсөлж түлшээ авч байгааг анзаарсан. Тиймээс энэ тал дээр судалгаа гаргаж нэн шаардлагатай газруудад шинээр түлш борлуулах цэгийг 67 байршилд байгуулсан. Эдгээр 67 цэгээс 26600 айл түлшээ худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Яг л нөгөө уулын орой, замаас хол газруудад нь байгуулсан учраас иргэд унаа тэрэгний мөнгө гэхгүй байгаад талархалтай хандаж байгаа.

-Өнгөрсөн онуудтай харьцуулахад одоо агаарын бохирдол хэр байгаа вэ?

-Өмнө жил агаарын бохирдол бүх үзүүлэлтээрээ тавин хувь буурсан. Харин яг одоо бол манай Улаанбаатар хотын агаарын чанарын 15 суурин харуулын цэгийн 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр хүртлэх байдлын хэмжилтийн мэдээгээр өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад агаар дахь хүхэрлэг хий SO2 агууламж 40 хувиар, РМ10 тоосонцор 24 хувиар, РМ5 тоосонцор 2,5 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл СО 37 хувь, азотын давхар исэл NO2 27 хувиар буурчээ гэсэн мэдээг мэргэжлийн байгууллагууд маань гаргаж өгсөн. Ийм мэдээг дээрх 15 суурин харуулын цэг долоо, долоо хоногоор нь гаргаад явдаг. Гэхдээ өнгөрсөн жилтэй энэ үеийг харьцуулахад зарим өдөр утаа их юм шиг анзаарагдаж байгаа тохиолдол бий. Хүмүүс бид зөвхөн үзэгдэх байдлаар дүгнэдэг бол агаарын инверс гэж юм байдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Ер нь агаарын бохирдолд олон хүчин зүйл нөлөөлдөг юм билээ.

Мөн энэ жил хоёр, гурван үндсэн шалтгаан байгаа. “КОВИД-19”-тэй холбоотойгоор бид нар 24 цагийн галлагаатай байна. Сургууль, цэцэрлэг амарсан, хөл хорио тогтоосон байгаа нь ийм байдалд хүргэж байна л даа. Тиймээс долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байдалтай байгаа. Түлшний хэрэглээ үндсэндээ одоогоор 89 хувиар өсчихөөд байна. Өнгөрсөн жилийн өдийд хамгийн ихдээ өдөрт 3000 тонн гарч байсан бол одоо 5000 тонн гарчихсан. Хэдий тийм боловч утааг өнгөрсөн оныхоос илүү бууруулахын төлөө бид нар хичээж байна.

Ер нь утааг бууруулах төгс шийдэл сайжруулсан шахмал түлш биш. Гэсэн хэдий ч сүүлийн хорин жилд гамшигийн хэмжээнд хүрчихсэн байсныг шахмал түлшний үйлдвэр байгуулагдсанаар утааг 50 хувь бууруулсан. Цаашдаа бид 80 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна. Яваандаа дэд бүтэц, инженерийн шугам шийдлээр яндангийн тоог цөөрүүлэх, байхгүй болгох ажил руугаа орох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Тэр болтол утаанд хордоод суугаад байж болохгүй учраас одоогоор хамгийн сайн шийдэл нь сайжруулсан шахмал түлш юм.

-Засгийн газраас түлшний үнийг 75 хувиар бууруулсан. Гэсэн ч хүмүүсийн дунд түлш түлэхэд мод их шаардагддаг. Харин модны үнэ ихээр нэмэгдсэн нь бас дарамт болж байгаа гэх юм?

-Манай Байгаль орчны газраас ойн цэвэрлэгээний эрх өгдөг. Би ажлаа аваад ойн цэвэрлэгээний эрхийг нилээд олгосон. Ингэснээр модны үнийг нэмэгдэхгүй байх тал дээр дэм болох боломжтой байсан. Гэвч цар тахал гарч, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийслэл рүү мод оруулах асуудал хүндэрсэн. Ингэснээр модны нөөц багасч, үнэ нь нэмэгдэж байгааг үгүйсгэхгүй.

-Агаарын чанарын мэдээгээр агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан гэдэг ч сошиал орчинд эсрэгээрээ мэдээ их явж иргэдийг төөрөгдүүлж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Би өөрөө мэргэжлийн хүн биш. Тиймээс мэргэжлийн хүмүүстэйгээ энэ талаар зөндөө уулзаж ярилцсан. Харин мэргэжилтнүүдийн баталж байгаагаар энэ бол байж боломгүй худлаа зүйл юм билээ. Утаа буурсанаар ургийн эндэгдэл их хэмжээгээр буурсан, ханиад томууны дэгдэлт багассан гэдгийг ЭМЯ-аас хэлж байгаа. Тиймээс утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг мэдээлэл огт худлаа гэдгийг хэлье.

-Танайхаас “Утааг үдье” гэсэн аян хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ аяны зорилго нь юу вэ?

-“Утааг үдье” аяны зорилго бол мэдээж утаанаас бүгдээрээ салъя, нийгэмд үнэн зөв мэдээллийг хүргэх. Мэргэжлийн цаг уурын байгууллага, эрүүл мэндийн байгууллагыг хүмүүс нь өөр өөрсдийн чиглэлийг судалгаатай мэдээллийг иргэдэд өгч эхлээд байна. Ер нь төрийн байгууллагуудын хамгийн том алдаа бол иргэдээ мэдээлэлжүүлж чаддаггүй байдал. Зөв мэдээллээр хангаж чадахгүй байгаа учраас иргэд хадах эрхтэй шүү дээ. Дээрээс нь утаа бол улс төрийн мөнхийн сэдэв учраас зорилготойгоор худал мэдээлэл тарааж ч байгаа байх. Тиймээс бид нар мэдээллээ нэг урсгалаар хүргэхээр ажиллаж, контентоо бэлдэж байна.

-Зургаан шуудай түлш долоо хоногтоо хүрэхгүй байна гэсэн гомдол их байх шиг байна. Түлшний тоог нэмэх боломж бий юу?

-Хэрэглээний хувьд, борлуулалтын хувьд өнгөрсөн жилийнхээсээ хамаагүй ихэссэн гэдгийг би түрүүн хэлсэн. Харин нэг асуудал байгаа нь түлшний “Сайн карт”. Бид нар энэ картыг бүртгэлжүүлж эхлээд байна. Өнгөрсөн жил 254,489 карт иргэдэд олгосон юм билээ. Гэтэл эдгээр картны 154,100 нь л идэвхитэй буюу бүртгэлтэй байгаа юм. Үлдсэн нь ямар ч бүртгэлгүйгээр түлш худалдан аваад байна. Одоогоор бид нар 50 мянга гаруй айлын картыг бүртгэлжүүлсэн. Бид нар 220 мянган өрхтэй мөртлөө 254 мянган карт тараачихсан нь зарим хэсэг нь олноор худалдан аваад, ганц карттай нь зургаан түлшээ долоо хоногтоо хүргэх болчихоод байгаа юм. Энэ өөрөө цэвэр алдаа. Долоо хоногт зургаан шуудай гэж хатуу юм ярьдаг ч үүнийг биелүүлж байгаа хэсэгхээн айл байна л гэсэн үг. Гэхдээ бид нар борлуулах цэгүүдээ нөөцөлсөн түлшнээсээ хангаад явж байна. Өвөл эхлэхэд бид нар 95 мянган тоннын нөөцтэй байсан бол одоо 33 мянган тонны нөөцтэй үлдсэн. Өдөр болгон үйлдвэрлэж байгаа хэрнээ нөөцөөс асар их гарч байна. Харин бүртгэл дуусчихаар энэ асуудал харьцангуй гайгүй болно.

-Таны хариуцдаг ажлуудад утаанаас гадна хөрс, усны бохирдол гээд олон зүйл хамаардаг. Тэгэхээр энэ тал дээр ямар, ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Бид нар саяхан 2020-2025 оны үндсэн чиглэл баталсан. Мөн нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг батлаад байна. Энэ хүнд үед нийслэлийн төсөв амаргүй байгаа. Гэсэн хэдий ч хийхээр төлөвлөж байгаа олон ажлууд бий. Гадны олон төслүүдтэй хамтрарч олон ажил хийхээр санал, санаачилгыг хэрэгжүүлж байгаа. Эдгээр ажлуудаа цаг тухай бүрдээ танилцуулагдаад явна. Миний хувьд Засгийн газрын түүхэн 62-р тогтоолыг үргэлжлүүлэх хувь тохиосонд их баяртай байгаа. Тиймээс энэ ажлыг нэр төртэйгөөр хийж, агаарын бохирдлыг 70, 80 хувь бууруулахын төлөө өөрийн багийнхантайгаа хамт хичээн хүчин зүтгэж, ажиллаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 82 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(122.201.22.38) 2021 оны 01 сарын 15

Utah bagassan ni uneen gevch hort bodies ih Essen ni uneen tolgoi uvduud bdag bolson. uuruu yu medej ingej burdag bnaa. pyaldagaa.

0  |  0
Эхорон(66.181.181.147) 2021 оны 01 сарын 14

Utaa mash ih bna lee bas muuhai unertei garaad hartsgaa

1  |  0
Hortoi hii(202.126.88.49) 2021 оны 01 сарын 14

Sudalsan sudalgaa baihgui um bna... hortoi hii ikh bgaa.... uuruu yvaad uzeerei

1  |  0
Агаар хэрэгтэй байна(150.129.143.53) 2021 оны 01 сарын 14

Эрүүл мэндийн яам цонхоо 2 цаг тутамд нээж агаар оруулж байх гэм юм онгойлгох арга алга утаанд хордож байна амьсгал боломж алга даа хотын төв, 32 тойрог тэр чигтээ утаа

1  |  0
зочин(202.126.90.33) 2021 оны 01 сарын 10

цавууны хор нь гэрт аюултай. хуралдаж байна шүү. сарниж холддоггүй тэр гэр. орчинд цусыг нь. холиод сүйдэлж. чадаж байна.ямар ч байсан. 1хүн унтахгүй байж бусдыгээ ойр ойр шалгаж л байна

0  |  0
Зочин(103.10.21.41) 2021 оны 01 сарын 14

Утаа багассан энэ үнээн....Гэхдээ зарим нэг газраар зарим нэг үед өглөө оройн галлагааны үеэр НҮД АРГАЖ ХООЛОЙ ХОРСГОЖ АМ ГАШУУ ОРГИУЛЖ АМЬСГАЛАХ АРГАГҮЙ БОЛГОЖ байгааг юу гэж тайлбарлах вэ Мэдээж шинжилгээнд ДЭЭЖ л очно бүгдийг ШИНЖЛЭХ арга байхгүй ДЭЭШЭЭ ДАРГА НАРТ САЙН САЙХАН МЭДЭЭ... ШИНЖИЛГЭЭНИЙ ЯНЗЫН САЙХАН ХАРИУ Л ОЧНО....Дарга нар ирсэн мэдээ материалуудтай танилцана ...Мэдээж бүх ажил хэрэг ОК шүү дээ ....Жинхэнэ АМЬДРАЛ ДЭЭР АРД ИРГЭД утаагүй ч нэгэн ҮЛ ҮЗЭГДЭХ ХИМИЙН БОДИСОНД хордсоор л байна ДАРГА НАР МИНЬ 2ын хооронд ингэж байхаар иргэдээ орон сууцанд оруулаач ээ

2  |  0
Иргэн(202.126.89.170) 2021 оны 01 сарын 14

Сервис центр чинь л аятайхан санагдсан бага зардлаар дэд бүтэц.

1  |  0
цтаа(66.181.161.119) 2021 оны 01 сарын 09

утаа харагдах байдлаар ихэсч харагдахгүй хортой байдал нь ихэссэн нь үнэн шдээ

0  |  0
Зараа(124.158.65.249) 2021 оны 01 сарын 09

Нөхөөр, наад шидтэй түлшээр чинь дулаацаж байгаа баянхошууны хуучин эцсийн буудал хавиар байдаг дурын нэг айлд ядаж 3 хоног хоноод үзээч. Тэгсний дараа хортой хоргүйгээ ам мэдэн бураач чи. Чам мэт нь 3 цаг ч тэсэхгүй түргэнээр хордлого тайлууулахаар эмнэлэг бараадах биз

0  |  0
Дэд бүтэцийн инженер(64.119.16.252) 2021 оны 01 сарын 10

ӨНГӨРСӨН ЖИЛ ХӨЛ ХОРИОНД ЭНЭ ЖИЛ БАС. ХАНИАД ТОМУУ БАГАСАХ НЬ АРГАГҮЙ. 50% БИШ Ч ЖААХАН БАГАССАН. ДЭД БҮТЭЦ ХЭРЭГТЭЙ. СЕРВИС ЦЕНТР ГЭЖ БАЙСАН. ТЭР АЖЛУУДЫГ ХИЙЧИХ ОЛИГТОЙХОН ХҮН БАЙНА УУ?

1  |  0
S(66.181.160.67) 2021 оны 01 сарын 09

Тэр Дамбадаржаа гэдэг нөхрөөс хол бмаар юм хүн муутай нөхөр

0  |  0
Инженер(192.82.70.51) 2021 оны 01 сарын 09

СУИС төгссөн цүнх баригч нар утааны найрлага, агаарын чанар ярих монголчуудын дарга хаха

0  |  0
Таны сонгогч (66.181.161.97) 2021 оны 01 сарын 09

Сайн бна уу Төмөртөөмөө НИХТ минь энэ түлш анх гарч бсан шигээ илчтэй сайн биш бна үнэ хямдарсан болохоор түүнд нь тааруулж илчлэгийг хасч танаж хямдралтай үнэнд нь тааруулсан мэт ямарч дулаацуулах илч алга болсон манайх өдөрт 1-2 уутыг түлж бна байшин битгий хэл 5 ханат дулаацуулах хэмжээнд хүрэхгүй бна та бүхэн хямдарсан болохоор чанарт анхаарахгүй тоонд анхаараад бна уу гэмээр бна 6 ш ээр 7 хоногт хүрэхгүй бна 6 г 3 хоногт түлж бна бусад үед цахилгаан хэрэглэе гэхээр Тавинбэх мөнгөө төл тог 0 лээгүы гээд дарамтлаад бна тогны мөнгөнөөс айгаад тень залгахаас айгаад хөлдөж үхэх болж бна

0  |  0
Т1(103.229.121.21) 2021 оны 01 сарын 08

Агаарын чанарын мэдээг хардаггүй сохор уу. Цаг уур.мн сайт руу ороод үз.

0  |  0
Эмэгтэй(103.57.95.145) 2021 оны 01 сарын 08

Нүүрсний сэтгэлгээнээсээ салаач. Орчин үед халаалтын олон гарцууд гаргасан байгаа. Шинэ шинэлэг зүйл хийж, өөрчлөхөөс юундаа айгаад байгаан. Эрх мэдлээ алдахаас уу?

0  |  0
TSendayush(192.82.71.121) 2021 оны 01 сарын 10

Утаа гэдэг Монгол түмний дайсантай шат дараатайгаар тэмцэж байгаад баярлалаа илүү их амжилт\n

1  |  1
хотын иргэн Б(103.195.7.138) 2021 оны 01 сарын 08

Хүмүүс мартамхай шүү саяхан хоёр гурван жилийн өмнө ямар байдалтай өвөлждөг байснаа эргэн санах хэрэгтэй дээ. Эрс багассан. Мэдээж шууд арилахгүй нь ойлгомжтой\\

0  |  0
Энхээ(103.9.90.130) 2021 оны 01 сарын 08

Ямартай ч агаарын бохирдол багассаан. Бид урдах замаа харж чадахгүй, харанхуйд тэмцчин, хоолой хорсотлоо амьсгалж чадахгүй, нялх хүүхдүүд утлагын аппаратнаас салахгүй болтлоо л аймар болж, хүн бүр утааны маск зүүж явсан тэр үед би утааны хордлогоор зулбаж байлаа. Одоо бусад аймгийн төвүүдээр сайжруулсан түлшээ өгөх хэрэгтэй. Бүгд л адилхан эрүүл амьдръя. Эрүүл сайхан амьдрах боломжийг тэр энэ гэлтгүй л хийж ард түмнээ хайрлаарай.

1  |  0
nasaa(66.181.161.78) 2021 оны 01 сарын 11

mundg zaluu amjilt hvsie

1  |  1
sook(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

mergejiliin hvmvvstei hamt medeelel ogood baidg ni zow shvv

0  |  0
enhee(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

agaar dahi hort bodisiin hemjee buursan baihaa

0  |  0
olzoo(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

sain kart gedeg shine sanaag demjiineee

0  |  0
bolroo(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

herlegeenii huwid ihssen uchir tvlshee nemeh hergteide\n

0  |  0
soko(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

agaariin bohirdol haritsangui gaigvi bgaaashvv

0  |  0
selengee(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

utaag vdey gesen aynd ni negdneee

0  |  0
tseegiii(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

tvlsheee nembel amar bh ldaaa\n

0  |  0
zul(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

saijruulsan tvlshnii tseg nemegdej bas sain karttai bolchwol ih amar bolhnee\n

0  |  0
bymba(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

agaariin bohirdoliig buuruulhiin tuluu bid bas hicheej ajillanaa

0  |  0
nasaa(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

sain kart gedg ih zow sanaa shvvv\n

0  |  0
bat(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

hortoi geed baigaa chin baigalas gargsan gesen shde\n

0  |  0
bat(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

hortoi geed baigaa chin baigalas gargsan gesen shde\n

0  |  0
bat(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

hortoi geed baigaa chin baigalas gargsan gesen shde\n

0  |  0
bat(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

hortoi geed baigaa chin baigalas gargsan gesen shde\n

0  |  0
bat(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

hortoi geed baigaa chin baigalas gargsan gesen shde\n

0  |  0
sarnai(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

utaa 80huwiiar buurhad irgediin oroltsoo bas chuhal daa

0  |  0
unuruu(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

tvlshnii borluulaltiin tsegiig nemj ogson ni sain herg bolsoondoo\n

0  |  0
zulaa(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

tumuuduu amjilt hvsie

0  |  0
МОНГОЛ ХҮН(202.126.90.158) 2021 оны 01 сарын 08

Олон юм донгосч зүгээр суудаг хүмүүс зарим нь шууд хөдөө гарч аргал хомоолоо түлш амьдрах цаг болсон. Улаанбаатарт ямар ч утгагүй бөөгнөрч ямар ч тогтсон ажилгүй ингэж завхарч байх хэнд ч хэрэг алга. Бас тэгээд лрон гэртээ гялх хүүхдүүд хүчирхийлнэ...\nЗаваарсан юм гэж үүнийг л хэлнэ

0  |  0
bat(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

oi mod baigal orchinoo hamgaalj ajillaj baigad bayrlalaa\n

0  |  0
Түвдэн(59.153.87.6) 2021 оны 01 сарын 08

Юү гээд хуцаад байгаа төмсөг вэ чи

0  |  0
Shudarga l baitsgaa(66.181.189.59) 2021 оны 01 сарын 10

Ene door comment hudlaa umuurch neg setgegdlee hed dahin copy hiijee yagaad ta nar ingej amidardiin ve uls tord orj erh medeld shunaj tansag l amidrahgui bol uhchih geed bnu ambiitstei har yum uzeegui nowshnuud utaa bagasaagui shde salhitai udur yuni utaa bhavdee hzee ch nuurs tulj bhad utaagui bolno gj baihgui\nSaijruulsan tulsh nereer ard n ymr olon erh medeltei ambitstei nuhud ulam bayjij bgag n medej bnuu

1  |  1
tuul(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

sain ajillaj baiga shvv amjilt

0  |  0
buune(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

hor ih bolson gedeg hudlaa2\n\n

0  |  0
bold(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

tvvhii nvvrsnii herglee bagssan ni zow2

0  |  0
tsetseg(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

umnuh jilvvdiig bodwol utaa bagassan shvv

0  |  0
хонгор(66.181.161.78) 2021 оны 01 сарын 08

түлшний үнийг бууруулсан нь иргэдэд их дэм болсон шүү\n

0  |  0
hun(103.195.7.138) 2021 оны 01 сарын 08

Тэр хортой гээд байгаа барьцалдуудагчийг чинь байгалийн аргаар гаргасан эрүүл бодис гэж байсан шт\n\n

0  |  0
hun(103.195.7.138) 2021 оны 01 сарын 08

Тэр хортой гээд байгаа барьцалдуудагчийг чинь байгалийн аргаар гаргасан эрүүл бодис гэж байсан шт\n\n

0  |  0
hun(103.195.7.138) 2021 оны 01 сарын 08

Тэр хортой гээд байгаа барьцалдуудагчийг чинь байгалийн аргаар гаргасан эрүүл бодис гэж байсан шт\n\n

0  |  0
hun(103.195.7.138) 2021 оны 01 сарын 08

Тэр хортой гээд байгаа барьцалдуудагчийг чинь байгалийн аргаар гаргасан эрүүл бодис гэж байсан шт\n\n

0  |  0
hun(103.195.7.138) 2021 оны 01 сарын 08

Тэр хортой гээд байгаа барьцалдуудагчийг чинь байгалийн аргаар гаргасан эрүүл бодис гэж байсан шт\n\n

0  |  0
hun(103.195.7.138) 2021 оны 01 сарын 08

Тэр хортой гээд байгаа барьцалдуудагчийг чинь байгалийн аргаар гаргасан эрүүл бодис гэж байсан шт\n\n

0  |  0
hun(103.195.7.138) 2021 оны 01 сарын 08

Тэр хортой гээд байгаа барьцалдуудагчийг чинь байгалийн аргаар гаргасан эрүүл бодис гэж байсан шт\n\n

0  |  0
hehe(103.26.194.137) 2021 оны 01 сарын 08

Sold out...humuusiig tenegl gej bodood yariad bhiin\n

0  |  0
Э(202.9.40.227) 2021 оны 01 сарын 08

Энэ мэдэхгүй салхигүй үед хэцүүхэн л бна.мундаг хортой эд байхаа.Шууд үхэл.

0  |  0
baatar(167.99.96.70) 2021 оны 01 сарын 10

Тэр хортой гээд байгаа барьцалдуудагчийг чинь байгалийн аргаар гаргасан эрүүл бодис гэж байсан шт

0  |  2
Зочин(139.59.80.218) 2021 оны 01 сарын 08

bagassand bol margah zuilgui ee, ter hort bodis geed bgaa humuus iishee orj unshaasai

1  |  0
Зочин(159.203.120.106) 2021 оны 01 сарын 08

Би бол энэ салбар хариуцсан дарга, мэргэжлийн хүний үгэнд итгэж байнөө

0  |  0
Ука(162.243.146.74) 2021 оны 01 сарын 08

Утаа харьцангуй бага гардаг, бас хэрэглээ бага ордог. Надад лав таалагдаж байгаа

0  |  0
Монгол(162.243.38.178) 2021 оны 01 сарын 08

Umnu ni yamar baisnaa bod. Odooo ail bolgon gertee baigaa, tulsh mash hymdhan yostoi husseneeree gallaad2 umnuh jiluudees hamaagui baga baigaag harahgui bna gejuu

0  |  0
Зочин(104.248.199.238) 2021 оны 01 сарын 08

Мэргэжлийн хүмүүс нь хоргүй гээд батлачихсан байхад бид юу гэхэв дээ

0  |  0
Зочин(68.183.181.86) 2021 оны 01 сарын 08

Энэ залуус ингэж хичээж ажиллаж байхад бид ч бас дэмнээд ажиллах ёстой биз дээ

0  |  0
Зочин(167.99.135.173) 2021 оны 01 сарын 08

Эргэлзэх юмгүй багассан нь бол багассан. Иргэд энэ мэдээллийг уншиж буруу ойлголтоо заэсах хэрэгтэй

0  |  0
Зулаа(165.232.96.190) 2021 оны 01 сарын 08

Утааг үдье бол харин хөөрхөн аян байна лээшдээ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн

0  |  0
Зочин(162.243.2.159) 2021 оны 01 сарын 08

Харин ч багассан шдээ. Өмнө нь урдах замаа ч харж чаддагүй байснаа мартчих юмаа.

0  |  0
Бороо(37.139.23.229) 2021 оны 01 сарын 08

Huuchin hooloi horsood tsonhoo ch nej chaddaggui bsan, odoo bol utaa bagasaad shnl baina

0  |  0
Зочин(167.172.187.225) 2021 оны 01 сарын 08

Олон хэрэгтэй ажил хэрэгжүүлж байгаа юм байна. Амжилт хүсье

0  |  0
Болд(165.22.231.112) 2021 оны 01 сарын 08

Tuhain salbariin hun ni hortoi bishee gd l bhad manaihan hortoi geed dairaad bdag shuu bur

0  |  0
Нараа(37.139.23.229) 2021 оны 01 сарын 08

Төмөртөмөө гээд ажлаа сайн хийдэг, зүтгэлтэй мундаг залуу байгаам даа. Манай дүүргээс гарсан залуу

0  |  0
Zochin(66.181.161.36) 2021 оны 01 сарын 08

bagassan2 margaangui

0  |  0
Уншигч(66.181.161.7) 2021 оны 01 сарын 10

хүхэрт хий маш ихээр нэмэгдсэн.

2  |  0
mika(103.195.7.138) 2021 оны 01 сарын 08

ih ajil amjuulj bgaa shuu. Hamgiin zuv zam bol barilgajuulah baihaa. Udahgui tiim zam ruugaa yavna gej itgej bna. Amjilt

0  |  0
Монгол эр(167.99.90.43) 2021 оны 01 сарын 08

Nalaih geh met busad aimgiin tuv nuursee tulseer utaa aimshgiin blee

0  |  0
ТТТ ачигч Б(167.99.90.43) 2021 оны 01 сарын 08

Тавантолгой түлш компанийн хэдэн зуун залуус өдөр шөнөгүй зүтгэж байна. Бас маш олон хүний хөдөлмөр байх. Ямар ч тус дэм байхгүй мөртлөө харааж зүхдэг бэртэгчин нөхдүүд байгаль дэлхийн их цэвэрлэгээнд орно доо гэж\n

1  |  0
БГД-н иргэн Цолмон(167.99.90.43) 2021 оны 01 сарын 08

Хүмүүс мартамхай шүү саяхан хоёр гурван жилийн өмнө ямар байдалтай өвөлждөг байснаа эргэн санах хэрэгтэй дээ. Эрс багассан. Мэдээж шууд арилахгүй нь ойлгомжтой\n

1  |  0
Utaa bagassan shdee(66.181.161.41) 2021 оны 01 сарын 08

Utaa bagassan ni vnen bizde. Hudlaa gevel ta nar envvhen oirhon nalaih orood vzeerei. Aimshigtai

1  |  0
Utaa bagassan shdee(66.181.161.41) 2021 оны 01 сарын 08

Utaa bagassan ni vnen bizde. Hudlaa gevel ta nar envvhen oirhon nalaih orood vzeerei. Aimshigtai

0  |  0
Рар(203.91.115.52) 2021 оны 01 сарын 08

Химийн хорт бодис тархаж бна хоолой хорсгож толгой эргэнэ маш олонхүн амьсгал нь боогдож үхсэн Чи муу лалар үу ч мэдэхгүй байж худлаа хуцаж солиор

0  |  0
Asuumj(66.181.176.182) 2021 оны 01 сарын 08

Ene nuhur yugaa meddegiin hudlaa shaagad ene bid 2 zuwluh hiiheer hun mun uu iim ymnuud yaltchgui tsunkh barigch munuusuu mun . Zandanshatariin nereer hudlaa shaaj bhaar ter solongosdoo ochij tanhain hergee hulee . cham shig baasaar tur dutahguishuu

0  |  0
Зоёин(66.181.161.39) 2021 оны 01 сарын 10

Иймэрхүү бөгс долоогчдыг согох юм даа. Би зусланд 2 сар саыжруулсаг түлш түллээ. Зууух маань зориулалтын серби ззуух., тусдаа гараашд галладаг. Өдөрь 1-2 удаа галлаж, орж гарахад л толгой өвддөг болчихоод байсан. 12-р сард цахилгааны хөнгөлөлттэй гэхээр нь цахилгаан халаалтаа ашигласан. Одоо толгой өвлөхөө больсон. Уг нь бичих юм их л бна. Зав алга.

2  |  0
Май(202.9.46.162) 2021 оны 01 сарын 08

Чи пизду минь зам дээр 2 цаг зогсоод эсвэл явганаар яваад үз Төөмбөө

1  |  0
Орк(64.119.26.154) 2021 оны 01 сарын 08

БИТГИЙ ШӨӨ ЛЛАРАА ЧИ ЯМАР ҮХСЭН АЦАА МЭДДЭГИЙН

1  |  0
Top