Нийслэл хотод 2021.01.11-нээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/06 тоот захирамж гаргалаа.
Захирамжид 2021.01.11-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэх байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх талаар тусгажээ.
Мөн халдварын тохиолдол бүртгэгдсэн хороо, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажиллах горим, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн хөдөлгөөний хүрээ, хязгаарыг тогтоож, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтыг чанд мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг QR код ашиглан бүртгэх системийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд дагаж мөрдөх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад хандан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг ханган, нийт ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд, үлдсэн ажилтнуудаа гэрээс нь цахимаар ажиллуулахыг зөвлөв.
Захирамжид мөн үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлийг хавсралтаар баталсан бөгөөд эдгээрт эрсдэлийн үнэлгээ, коронавирусийн тархалтын нөхцөл байдлаар хамаарч үе шаттай нээнэ.
Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл:
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 13 )
Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газарт чинь номын сан орохгүй юм уу МУИС-ын номын сан ажилаал байнлээшдээ. хаагаачээ
Архиа хаагаачээ ямар эрх бүхий хүн нь нөлөөлөөд архи зарахад нөлөөлөөд байгаа юм бэ
Наад нэг марсайж инээсэн зургаа соль.хүмүүсийг тохуурхаад байгаа юм шиг харагдаад байна. Мэддэг чаддаг юм байвал ажлаа хий. Санаанд чинь багтахгүй чадмааргүй бол хурдан огцор доо.
QRkodoo bolildo ajiliin hvmvvsiig ajiliin vnemleh irgenii vnemlehiin vzeed l ywuulsan deerde
ajlaaa hiimeer bnaa baraanii delgvvr neegdheer yachaad bgaan be
Шүүгч нар ажлаа хийх ёстой ШУДАРГААР ХҮНИЙ хэргийг шүүх гэж шүүгч болж байгаа болохоос ХАХУУЛИЙН ОРОНД цалинг нэмж болохгүй ШУДАРГА ХӨДӨЛМӨРЛӨХ ҮҮҮРЭГТЭЙ
ene nuxur QR kod gej baaxa ulsuudiig avligaar bayjuulsan daa yag ugux estoi xund ni uguxgui soeol ujrlagiinxan avchixsan baina gedeg chin avliga l baina gesen ug yag avax estoi xun ni ajliin unemlexee uzuuleed l yavlaa daa
Үсчин маск зүүгээд үс засна. Харин хоолны газар хүмүүс маскаа тайлаад хоол идэж, аяга таваг, халбага сэрээг нь усаар зайлаад л нөгөөд нь аягална. Корона вирус аяга тавган дээр олон хоног амьдрах чадвартай. Тэгэхээр хэн нь илүү эрсдэлтэй байна. Манай бөхчин дарга нар бодоод судлаад судлаад хоол идэхээр эрсдэлгүй гэж шийдээд нээж, үсчинг эрсдэлтэй гээд хаажээ
uuriiguu tengeriin amitan geed bodchijdee chaavaas
.евчлел нэмэгдээд байхад юугаа нээгээд байнаа.бугдийг нь монголчуудыг цааш нь харуулах нь уу
содбаатар огцор
zahiramj gargadg darga bid nart herggui bid nart ajil hiidg ajilg nudend hargdtal hiidg darga hergtei
Арай л амьдралд ойр шийдвэр гаргахгуй юмаа гадаадын туршлага гээд л ярих дуртай та нар хоолны газар нээнэ 15 минутанд уылчлуулнгэ гээд сонин сонин шаардлага тавьжээ ичмээр л юм даа