QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Хан-Уул дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн QR платформын хэрэглээнд шалгалт явууллаа.

Шалгалтаар иргэдийн бүртгэлийн байдал хангалтгүй байсан нь тогтоогдсон тус дүүргийн 2-р хороонд байрлах Номин тав трейд ХХК-ийн Номин Агуулах Худалдаа Хан-Уул төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Улмаар холбогдох зөвлөмж заавруудыг дахин танилцуулж, үйл ажиллагааг нь эргэн нээлээ.

Нийслэлийн зүгээс өргөтгөсөн шалгалтыг ирэх өдрүүдэд эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь ЗОГСООХ хүртэл арга хэмжээ авах юм.

Иргэдийн зорчилт хөдөлгөөнийг бүртгэх замаар цар тахлын эрсдэлийг бууруулах, шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой олон улсад түгээмэл ашиглагдаж буй QR платформыг ebarimt аппликэйшнээр дамжуулан хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.

Иргэд QR бүртгэлийг хариуцлагатайгаар тогтмол ашиглах, ААН-үүд үүнд шаардлага тавьж үйлчилж хэвших нь цар тахлаас үүдэлтэй бэлэн байдлын үед бүх нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж буй явдал юм.

Иймд хамтдаа хариуцлагатай байж, QR бүртгэлийг хэвшил болгохыг ААН, иргэдэд хандан УРИАЛЖ байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.176) 2021 оны 01 сарын 15

QRкод гэж энэ заваарсан нугалааны ажлаа одоо зогсоосон дээр дээ ямарч шаардлагагүй хэтэрхий хувийн мэдээлэл рүү халдсан л ажил

2  |  0
Зочин(122.201.31.176) 2021 оны 01 сарын 15

QRкод гэж энэ заваарсан нугалааны ажлаа одоо зогсоосон дээр дээ ямарч шаардлагагүй хэтэрхий хувийн мэдээлэл рүү халдсан л ажил

1  |  0
Отгонцэцэг(66.181.161.2) 2021 оны 01 сарын 15

Арайхиин хл дээрээ тэнцэж бгаа жижиг дэлгүүрийг байнга орж ирээд хаан торгон гэж дарамтлах юмаа өдөрт 600-700 мянга ордог байсан дэлгүүр 150.0-300.0 орлоготой 2 сар дэнчигнэж баыхад бид ниыг янз янзын юм нэхээд загнаад байхын ханна торгоно гээд байнга дарамтлуулж бнөө би өөрийнхөө амьдралаа авч явхад хэцүүхэн бн аргагүй эрхэнд л өр зээлээ төлөх гэж ажиллаж бн\n\n

1  |  0
Хаашаа орж авах юм (202.9.40.153) 2021 оны 01 сарын 15

Яаж авахын бол

0  |  0
J(66.181.161.69) 2021 оны 01 сарын 15

Ene er ni torgono haana l geh ym jijig biznes erhlej oorosdiigee bolgoj bgaa ard irgedee yaj amidar geed baidag ymboldoo. Bidnii tolson tatvariin mongoor l sanhiijij tsalinjdag baimaar bodogdoh ym ter QR kod ntree ingej unshuulna geed irgeddee horoo ntree damjuulaad surgalt yvuulaachdee zaaval uilchilgeenii gazruud surtalchilah yostoi ymuu zarim irged helheer huleej avahgui za lai lai geed l orj garaad bnashdee barag helsen ni ad bolood bna\n

1  |  0
(66.181.161.116) 2021 оны 01 сарын 15

Xoooy naad QR iig cin mddeg xun mash tsooxon bna ene yu ym yu bdiin gdd bna 100 tug deer ch gsn note aw gdd xamag xumuusiin tolgoig ugaachaaad iimerxuu ajil deer snn surtalchilaad ogooocheee

0  |  0
Zochin(192.82.78.145) 2021 оны 01 сарын 15

Dandaa l haan barin torgon enee teree gehiin terniihaa orond ard irgeddee QR iig zaabal unshuulah yostoi gej uhuulga hiimeer yumdaa delgvvr bolgond QR kod tabichihsan l bainlee hvmvvs ni oorsdoo unshuuldaggvi esbel utasgvi . Uhaalag utasgvi .3G baihgvi gedeg yum b.nlee\n

3  |  1
j(66.181.161.40) 2021 оны 01 сарын 15

unshuulahgui gd chichreed uurlaad bga humuusiig yah we. barimt hiideggui utas bhgui gesen hun zunduun bn

4  |  0
Зочин(66.181.190.218) 2021 оны 01 сарын 15

Дайны хажуугаар дажин гэгчээр цар тахлын үед хааж яахнав дээ

3  |  0
Top