Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Цэндбаатартай ярилцлаа. Тэрбээр сонирхогчдын боксын 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Рио-2016” олимпын наадмын V байрын шагналт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн аварга, “Бөртэ чоно-2019”-ийн Шилдгийн шилдэг тамирчин, ОУХМ юм.
Магадгүй түүнд шигшээ багийн бэлтгэл эхэлсэн энэ цаг үед, бас өөрийг нь тойрсон дуулиант мэдээлэл цацагдсаны дараа хэвлэлд ил гарч ирэх нь хүнд сонголт байсан байх. Гэхдээ тэр өөрт нь тохиолдсон зарим зүйлст алдаа байсанд уучлал хүсээд, одоо олимпод амжилт гаргах, цаашлаад мэргэжлийн бокст хөл тавина гэсэн итгэл төгс хариултуудыг энэхүү ярилцлагаар дамжуулан илэрхийллээ.
-2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь таны хувьд хамгийн сүүлд гаргасан том амжилт. Түүнээс хойш бэлтгэл сургуулилт хэр байв. Тамирчны формоо хэр хадгалсан бэ?
-Би тамирчны формоо өөрийнхөө хэмжээнд хадгалахыг зорьсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш корона гараад, гэртээ бэлтгэл хийж байлаа. Саяхан нэгдүгээр сарын 11-нээс эхлээд “Найрамдал” зуслан дээр олимпын таван төрлөөр тамирчид гурван сарын хугацаатай бэлтгэлд гараад байна. Мэдээж онцгой байдлын зөвшөөрөлтэйгөөр чөлөөт, жудо, бокс гэх мэт олимпын топ таван төрлөөр тамирчид бэлтгэлдээ гарсан.
-Дараагийн олимпын эрх олгох тэмцээн хэзээ болох вэ?
-Энд бэлтгэл хийж байгаа зарим тамирчид гадаад улс руу явж, бэлтгэл хийнэ. Ингээд олимпын эрхийн тэмцээндээ оролцоод, Монголдоо ирэх төлөвлөгөөтэй байгаа. Олимп долоодугаар сард болох учраас тэр болтол бэлтгэл сургуулилт, олимпын эрхийн тэмцээн үргэлжилнэ.
-Спорт сонирхогчид олимпоос медаль авах тамирчдын тоонд өөрийг тань багтааж, их итгэл найдвар тавин хүлээдэг. Тэгэхээр хүмүүсийн итгэлийг алдахгүй амжилт гаргаарай гэж хүсмээр байна?
-Надад итгэл хүлээлгэж байгаад талархаж байна. Хүмүүсийн итгэлийг алдахгүйг хичээж байгаа.
-Өнгөрсөн хугацаанд гэртээ бэлтгэл хийхэд бэрхшээлтэй байв уу. Биеийн жин нэмэгдсэн үү?
-Өдөр бүр бэлтгэл хийж байсан болохоор жин нэг их нэмэгдээгүй. Бэлтгэлээ өдөр бүр хоёр удаа таслахгүй хийхийг хичээж байсан. Одоо “Найрамдал” зуслан дээр өглөө 07:00, 10:00, 17:00 цагаас өдрийн гурван бэлтгэл хийж байгаа.
-Дараагийн том тэмцээн товлогдсон уу?
-Зургаадугаар сард олимпын эрхийн тэмцээнтэй. Дараа нь долоодугаар сард олимп болно.
-Дэлхий нийтэд корона тархсан нь тамирчдын карьер, тэмцээн, уралдаанд нэлээд сөрөг нөлөө үзүүлж байх шиг байна. Та энэ үеийг хэрхэн дүгнэх вэ?
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед дэлхийн том тамирчид бэлтгэл, сургуулилтаа зогсоогоогүй. Тэднийг улсаас нь дэмжиж, бэлтгэл хийх онцгой нөхцөлөөр хангаж байсан. Харин Монголд олимпын чиглэлийн тамирчид бүгд гэрээр бэлтгэл хийлээ. Бид гэрээр бэлтгэл хийж байгаа ч энэ нь тийм сайн бэлтгэл болж чадахгүй. Ер нь хөл хорионы үеэр тамирчид уналтад орсон. Одоо бид гурван сарын бэлтгэлд гарч байгаа тул энэ үеийг ашиглаж, алдаа оноогоо цэгнэж, бэлтгэлээ нөхнө гэсэн зорилготой байгаа. Тамирчин хүн тэмцээнээс тэмцээний хооронд туршлага суудаг. Олимп болохоос өмнө хэд хэдэн тэмцээн байгаа ч бид явах боломжгүй учраас олимпын эрх олгох тэмцээн, олимп гэсэн хоёр гол тэмцээндээ л орно.
-Ойрын зорилго тань юу байна вэ?
-Ойрын зорилго бол олимпын наадмаас медаль авах. Мөн цаашид би мэргэжлийн боскын төрөлд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн. Н.Төгсцогт ахынхаа хэмжээний тамирчин болохыг хүсэж байна. Намайг хурцалж, урам өгсөн хүмүүс олон байгаа.
-Нэгэнт таньтай ярилцаж байгаагийнх асуухаас аргагүй зүйлүүд байна. Та зөвөөр ойлгоорой. Өөрийг тань өнгөрсөн жил орон нутагт болсон тэмцээнд явж байхдаа дасгалжуулагчтайгаа асуудал үүсгэсэн гэсэн мэдээлэл байдаг. Тухайн үед юу болсон юм бэ?
-Ээнээ ах (Сурв: Дасгалжуулагч С.Эрдэнэбатыг хэлэв) ярилцлага өгөхдөө “Цэндбаатарыг зодоогүй” гэж хэлсэн байсан. Намайг зодсон нь үнэн. Би тухайн үед тэмцээнээ дуусгаад, хоёр шил шар айраг уусан байсан. Ингээд байр руугаа орохоор явах замдаа “Сайн байна уу, ах аа” гэж мэндэлсэн. Гэтэл намайг хоёр пиво уусныг далимдуулж, зодсон. Ээнээ ах надад дургүй, түүнийгээ илэрхийлж зодсон гэж болно. Би өөдөөс нь цохиогүй. Маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан.
-Тэр зодооноос үүдэж биед тань эрүүл мэндийн асуудал үүссэн үү?
-Тэр үеэс хойш толгой их өвддөг болсон.
-Гудамжинд нүцгэн гарч ирсэн нь олон хүний гайхашралд хүргэсэн. Энэ талаар таныг тайлбар өгөөсэй гэж хүсэж байна. Тэр үед яагаад тийм үйлдэл хийсэн юм бэ?
-Маш хүчтэй эм ууж байсан учраас би юу болсныг санахгүй байгаа.
-Тухайн үйл явдал таны сэтгэл санаанд хүчтэй нөлөөлсөн байх. Гэхдээ бүхнийг орхиод, бэлтгэлдээ орсон нь сайн зүйл болжээ гэж харж байна?
-Болсон явдлын дараа сэтгэлээр их унасан. Итгэл хүлээлгэж байсан спорт сонирхогчдынхоо урмыг хугалсандаа маш их эмзэглэсэн. Хэдийгээр надад үгээр хэлэхийн аргагүй хэцүү байсан ч хүмүүсийн занг сайн таньж үлдсэн. Ойр дотны найз нөхөд, ах дүүс, ойр дотно явсан ах нар гээд хүндэлдэг хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг харсан. Алдааны дараа дэргэд үлдэх хүн цөөхөн байдаг юм билээ. Гэхдээ надад урдаа тавьсан зорилго байгаа учраас шантрахгүй, заавал амжилтад хүрнэ. Үүний төлөө л одоо би хичээнэ ээ.
-Тухайн үйл явдлыг мансууруулах бодис хэрэглэсэнтэй холбоотой байж магадгүй гэх таамаг, мэдээлэл гарч байсан. Энэ нь бас хүмүүст эргэлзээ төрүүлсэн байх?
-Тийм юм байхгүй. Цагдаа нар шинжилгээ авсан.
-Яг энэ цаг мөчид өөрийг тань дэмждэг спорт сонирхогчдод та юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Бэлтгэл сургуулилтдаа эргэн ирсэн болохоор өмнөө байгаа том тэмцээнүүддээ эх орныхоо нэрийг гаргахыг хүсэж байна. Олимпын тэнгэрт Монгол Улсынхаа далбааг мандуулахын төлөө бие, сэтгэл бүх чадлаараа хичээж байгаа шүү гэдгээ л хэлэхийг хүсэж байна.
Сэтгэгдэл ( 58 )
ug uildel n zursun buusn.d ih bolthii maa neeh gavya gargaagui bj zodoon zohion danda turuuleh yum ⁉️ hj bga aldaa n uurt n bhad yu yu genuu ⁉️ aldaaga uruusu hai durak aa huviin soeltoi bai har tamihchin min
Хүн муулах дон тууссан өлөн новшнууд минь өөрсдийгөө л сайн хичээ.....\nЗалуу хүн алдаа л биз уугаа л биз..залуу нас чинь өөрөө онгироо нисэж дүүлэж алдаж онож бдаг үе...алдаагаа давтаж бвал харин тэнэг болно шүү.. эр хүн шиг бай...зорьсондоо хүр их амжилт црд чинь бна...архи дарс хүүхэн шууханааа орхисон нь дээр биз...эцэст нь эрэмгий онгироо бай ямар сахил хүртсэн лам биш...тэрнээс сагсуу бай гэж бгаан биш сагсуу бол шалихгүй хулгайчууд л далжигнадаг юм...
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
Дүүхүү зүгээр уучлаарай Монголчуудаа гэцэн бол дээр бсиймдаа хүмүүсийн сайн,мууг таньж авлаа гэнэ үү одоо чиний хэн байх юу хиийх чинь нэлээн олон хүнд хамаагүй болсон байхдаа.
Гэмгүй амьтан болж битгий жүжиглэ, одоо ч эхнэр хүүхдээсээ өөр хүүхэнтэй явдагийг чинь мэднэ шүү!!!
одоо энэ 2 шил 100 гр нтр гэж шааадагаа хэзээ болих вэ хэзээ ч 2 шилийг уудаг хүн бхгүй шүү уусаан тэд шааалгацан юмаа гэнэ биз дээ
yu tohioldsniig medehgui baij bitgii engej negnee hemleldee zugeer orihchildooo zugeer neg baij bgd olimpos medal avdag bol bugdel avii shde hunii hichel zutgeliig neg aldan deer ni uneguiduuleh gj uzeh ym bugdel aldiii shde hun hunii zovlon shanlal uur blhr negnee oilgoh setgelgui bhin ymda jijig humuus yrij jintee hun yrigdnaa gj unen ymdaa
ТЭР ЭРДЭНЭТЭД БОЛСОН ТЭМЦЭЭНД ЦЭНДБААТАР ОРОО Ч ҮГҮЙ ЮУН ТЭМЦЭЭН ДУУСАХ.... ТЭНД БАЙХ НЬ БАЙСАН ГЭХДЭЭ МӨНХИЙН СОГТУУ
Mash xuchtei em uuj bsan gexeer yu gsn uguu? Dopingiin torliin yum xeregleegui bga gj naidya
Zaluu hun aldaa l biz gej oogshuuleh yumaa, aldah albagui shuude,\n1-2 aldah asuudal bish yum shig handdag setgehuigee oorchloh yumsan, arai l oogshuuleh yumaa, yun surtei yum gej ired
Iim yria unen bl . ene huniig ulsiin zardlaar ingej bh hereg bn uu???
Цэндбаатар сайн тамирчин шүү! Жоохон хэл аманд их орооцолдох юмаа тэсээрэй дүү олимп ойрхон байна шүү!\nЧамаас илүү хүн байхгүй шүү амжилт !!!\n\n
Har tamhichin olimpoos medal avch baisan tuuh baihgui. Tamirchid l medal avdag yum
Huchtei em gj hudlaa yriad yaahuu har tamih ilersen ge bz de
Амжилт
Цэндбаатар их биеээ тоосон байна лээ. Өөрийгөө юу боддог юу хийж байгаагаа сайн бодоорой дүү минь
Алддаггүй хүн гэж байхгүй. Алдаан дээрээ дүгнэлт хийж ард олныхоо хайрыг дааж явах л ухаан юм даа. Дахиж алдах эрх байхгүй шүү. Муу хүмүүстэй битгий нөхөрлө. Мэргэжлийн боксоосоо илүү авгай хүүхэн, хар тамхиараа шуугиулаад яваа нэг нөхрийн хорт нөлөө гэж ойлгож байна. Хөнгөн байна. Боломж дандаа дагаад явахгүй. Бэлтгэлээ сайн базаа. Амжилт хүсье.
1.Камерын бичлэгийг байгаа шүү!!!!!! Тэр үед яаг юу болсон талаар нотлох 2.хэн чамаас шинжилгээ авсан тест яаж гарсан хэн2 гэж хүн ярьж зохицуулсан гээд их юм байгаа шүү!!!!
gulugnuud ulsiin zardlaar huviin amidralaa deeshluuldgee l bolih heregtei.barag baatar bolichih geed bhima.zuger hamaagui ail olj hii soliotoo
Em uugaad tegdeeggui yumaa har hamhi tatsan hun l.setgeliin huurul ni deed.tsegtee hureed nutsgeldeg gej bsn em uugaad hjn nutsgeltlee uhaanaa aldahgui hudlaa Tugstsogt ugaasaa amerikt har tamhi tataal bjiidag gej naiz ni bicheel bsn shd.
dopingiin shinjolgee davahuu
mbe..d .cni har tamhi heregleseniig n harsan yum uuu zaluu hun aldaal biz....hegelsen bol tsagdaa snuuh n ingeed zugeer yavuulj baidag yum uu....
Арабад болсон Олимпийн эрхийн тэмцээн дээр тоглосныг нь харахад үнэхээр чамлалттай харагдсан . Амаараа биш тоглолтоороо л харуул
ene hvn yav ch eruul bishee galzuu yum bishvv
Одоо чамд хэн итгэх вэ дээ
Manai tamirchid er ni haraad baihad delhiin 1 medali avchihaad buun sur bolood,humuus ch huurguud jaahan umnii baraa harahaaraa uuriiguu od tengeriin amitan shg aashlahiin.Tegehed uur ulsiin tamirchid ene minii uureg,buur iluu hicheeh heregtei Geed hanalgui ulam l uragshaa temuuleed bdag um bna lee.Ted nariin hangamj ene ter uneheer sain bgaa ch uursdiiguu od gej bodolguigeer uursdiiguu ylan diilehiin tuluu uneheer ih charmaidag um bna.Heden ch delhiin,olimpiin medali avsan hanadaggui .Tamirchid umand dontmoor baival sportdoo dont! Zaluu nas bogino shu! Ylanguya tamirchinii carrier.
Erdenebat gej yamar ats baidiin be? Tiim boxchin sonsooguil um
Setgel hodlol baij l bdag.hund sportiin hun shuu dee.zugeeree zaluu min mznaihan oorsdoo asuudalgui uls baihgui.hun helehdee sain.olympoos medal avah ganc neg hun l bgaa.neg n chi shuu
Ийм гаж амьтан яаж олимпоос медаль авдаг юм. Тамирчин гэж хэлэхэд хэцүү л юм байна лээ. Мансуурчихаад шалдан гудамжаар орилоод гүйж явдаг амьтан олимпоос медаль авдаггүй юм. Чи ойлгож ав үүнийг Цэнбаатараа. Биеээ их тоосон байна, толгой хоосон байна. Спорт гэдэг бол ухаан юм шүү.
Шалдан нүцгэн согтуу галзуу гүйсэн хүн ичих ч үгүй ийм ярилцлага хийсэнд гайхах юм алга би байсан бол зодог тайлаад алга болох байлаа. Боксынхонд шинэ залуу үеээ бэлдэх зайлшгүй шаардлагтай болжээ. өмнөөс нь үхтлээ ичиж билээ
Хүчтэй эм нь 38 градусынх байх
Tamirchin xvnd es surtaxuun xamgiin chuxal shvv naizaa zov olj noxorlox xeregtee shvv erni ix bie.ee toogod bga xaragdaad bga ene bol mash buruu ene chini chamaig iim bdald oruulad bnshde sn bod sn bod aldaagaa zasaad amjiltiin toloo uragshaa mon naad ix zangaa zas mgl.n ard tvmen chamaig xarj bga shvv xicheegeere.
БМ гэж сэтгэгдэл бичсэн нөхөр чиньЭрдэнэбаатар гэж шахруугийн хүн л байна өөрөө чадахгүй байж гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж битгий гай бол чадах ч үгүй юм чинь
Хэрвээ Цэндбаатарыг цаашдаа тэмцээнүүдэд оролцуулна гэвэл энэ нь бокс болоод спортын ертөнцөд маш буруу жишиг болж үлдэнэ. Тамирчин хүн сахилга батын хатуу дэг журамтай байх ёстой. Харин сахилгын алдаа гаргасан хүнийг авьяастай юм, медаль авах боломжтой юм гээд толгойг нь илээд байвал дараа дараагийн авьяастнуудад сануулга, сэрэмжлүүлэг болж чадахгүй биз ээ.\nЦэндбаатарыг олимпийн түвшний багт байлгасаар байна гэдэг нь чимээгүй хор хохирол дагуулна гэдгийг Шигшээ багийн алба, мөн дасгалжуулагчид сайн ойлгоосой.
Эрдэнэбаатар ч угийн хөгийн шюгар. Юу ч хийхээс БУЦАХГҮЙ лалар шдээ. Энэ пацааныг шаачихаад гүрийх юу ч биш. Цэндбаатарыг үнэндээ л мэдэхгүй тамирчины ХУВЬД сайн .
Өөрийгөө өмөөрсөн хүмүүжилгүй амьтан. Нэр хугарахаар яс хугар гэдэг үг бий шүү.
Багшаас болсон мэт ярьж байгаа чинь жоохон тиймхэн, гэвч Үйлийн үр үнэн гэж байдаг юм. Бэлтгэлд нь Амжилт алдаагаа битгий давтаарай! Зорьсондоо заавал очоорой
ern boks togolhoor iim teneg bolohiin bn hezee ch hamaagui gadaa shaldan guigeed teriigee medehgui iim l medrel bolohiin bn ur huuhduudee ene aimar sportoos salgaj awbal taarna humuusee ene huugiin yriagaar bol iim l yum oilgoloo
mongolchuudiig bugdiig teneg gj boddog bololtoi shan zalj bdag shuu
Yamar xogiin novsh ve er xvn bas bokschin geed baigaa shv arxi uuj mansuurch shaldan nvzgen guij buliagaa chirchixeed dasgaljuulagch rugaa buruugaa chixeed ichixch Vgvi yarlzlaga ogood baij baidag teneg shaar ve!!!!!!!!
cham shig yos hun demjlegiin boxer yun olimpiin naadam be chi erhee ch awch chadahgui minii doo
darga tsereggyi omoorch hamgaalj guij bgaad ailiin shan uriig arhichin har tamhichin hudalch sagsuu hench bish bolgoloo ene huuhded ta nar arga hemjee awahgui argalj awch uldseer bgaad ene huuhdiig alah gee yu Batnasan guai!!! heden jiliin omno arhidaj ywaad zoduulj bokschidiin ner hundiig unagasan suuld bagshtaigaa zodoldson dahiad shaldan guilee em gj hudlaa yrihaa bolij uz Tsendee mine buh mongolchuud teneg bish shuu dee har tamhi gdgiig ymarch hun haraad l oilgono!!! beltgeld garaad bagshtaigaa niilj uudag awch ywaa bagshiigaa zodoldoy uzeltsey gdg chine hudlaa yu
uur tamirchingui boltson yumu. ene shigshee bag buur bish bollo shuu. bagsh n tamirchintaigaa niilj arhidan sogtuurch, mansuurch hun zodoj yawdag bolson bainlee.uhniichin olimpid ywh ochiod budaa bolno. uur mundag zaluuchuud garch irtsen bhd zaigaa tawij uguhgui. judo-n holboonoos ulger jishee awaasai
Заавал тэгэх шаардлагагүй. Хүсвэл зүгээр л гудманд намируулсан ч болно шүү дээ. Гэхдээ нүцгэнээр биш шүү.
Энэ гөлөг худлаа сагсуураад чадахгүй ээ
Хар тамхи хэрэглэсэн гар тэмцээнд орж болдог юм уу
Олон түмэн харж байгаа шүү. Хичээгээрэй
Tamirchin bj, beltgeltei bj uusan gej ymr novshoo yariad bgn oilgosongui. Oliggui amitan boljee ene hun. Huchtei em uusan bolgon shaldlad guideg bol gudamjar neg shaldan nutsgen guildeh blgui. Har tamhi!!!
Худлаа ингэж ярьвал чи эдгэхгүй шүү. Синтетик марихуана хэрэглэхээр биеийн халун маш ихээр нэмэгдэж чи өөрийгөө хянах чадвараа алдаж нэг хэсэг солиорсон ахиж битгий хэрэглээрэй. Хэрэглэдэг найз нараасаа хол байгаарай
зүгээр дээ. Өөдрөг байгаарай амжилт
Ongiroo sagsuu nohor bololtoi. Ulaan tsaim olon niitiin gudamjind galzuu soliotoi Zan gargachihaad humuusiin zang shuudeg hen be hachin yum Chini. 2 piwonoos bolson sain bna uu geheer Hun zodno gej bhgvi l Dee. Yamar handlaga harakter uzuulsen be gedeg chuhal yum.
Хар тамхи бол толгой илж болохгүй
заассс
Хар тамхи л бизззз
Амжилт
сэтгүүлчийнх нь асуултыг хараад ичээд байх юм. Нүцгэн гүйсэн нь олны анхаарлыг татсан байхдаа яах уу, ичиж үхлээ
ЭНЭ ХҮҮХДЭД ИТГЭХ ХЭРЭГГҮЙ
эр алдаж эсгий сунадаг юм. Алдаагаа дахин давтахгүй байх нь чухал шүү амжилт хүсье.