Хувцас, гоо сайхны бараа, тоглоомын худалдааг нээхээр судалж байна

2021 оны 01 сарын 18

Зарим төрлийн худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2021 орны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн нээгдэж байна. Энэхүү аж ахуйн нэгжүүдийн хувьд халдвар хамгааллын дэглэм ямар байдлаар мөрдөх, ямар тусгай шаардлага, нөхцөлүүд тавигдах, үйл ажиллагааг нээхэд ямар зөвлөмжүүд хүргэх шаардлагатай байгаа вэ зэрэг асуудлаар нийслэлийн холбогдох албаныхан тодорхой мэдээллүүдийг өглөө.


Мэдээллээр "Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб дээр мэдээллүүдийг нэгтгэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны чиглэлээр тоон мэдээллүүдийг нэгтгэсэн.

Нэн чухал асуудал бол халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ буюу эрүүл мэндийн асуудал аж ахуйн нэгжүүдийг нээхэд нэгдүгээрт чухал хүчин зүйл болж байгаа. Үүнд дээр нэмэгдээд эрсдэлийн үнэлгээнүүд нийслэлийн холбогдох газруудад хийгдэж байна. Мөн тухайлсан мэргэжлийн байгууллагууд буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цагдаагийн газар гэх мэт мэргэжлийн байгууллагуудын саналын үндсэн дээр эдгээр шийдвэрүүд гарч байгаа гэдгийг онцоллоо.

18-ны өдрөөс үйл ажиллагааг нь хязгаарлаж байгаа чиглэлүүд үндсэн нэршээрээ 14 болж буурсан. Өмнө нь нэгдүгээр сарын 11-ний өдрөөс Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих үед нийслэлийн нутагт дэвсгэрт 18 салбар чиглэлийн үйл ажиллагаа хязгаарлагдаж байсан бол тодорхой худалдаа, үйлчилгээнүүд өнөөдрөөс нээгдэж, хязгаарлаж байгаа салбар чиглэлийн ерөнхий нэршил 14 болсон.

Цаашдаа халдварын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ болоод мэргэжлийн байгууллагуудын санал, бусад судалгаанд үндэслэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ. Үүнд ямар нэгэн тухайлсан хугацаа, тов тавихгүй байгаа.

"Дараагийн ээлжинд" гэсэн ерөнхий нэршлээр хэлбэл үлдэж байгаа бүх төрлийн худалдааг нээхээр судалж байгаа. Үүнд бүх төрлийн хувцас, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоомын худалдаа одоогоор хязгаарлагдсан байгаа эдгээр чиглэл багтаж байгаа" гэдгийг онцоллоо.


Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны шийдвэрээр өнөөдрөөс эхлэн цахилгаан бараа, тавилга, гар утасны төвлөрсөн худалдаа, түргэн үйлчилгээний цэг, цанын баазын үйлчилгээг нээлээ. Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм.


Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл

1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/

2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Бүх төрлийн баар

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

6. Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб/

7. Саун, бассейн

8. Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/

9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ

10. Үсчин, гоо сайхан, хумс засал

11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

13. Нийтийн халуун ус

14. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
99989626(202.126.88.169) 2021 оны 01 сарын 18

Нарантуул.захийн.гэрийн мод болон эсгий зардаг цомхон газрыг нээж болдоггүй юм уу

0  |  0
зочин(192.82.71.205) 2021 оны 01 сарын 18

бусад бтзнесийг нээгээчээ ялгаварлахаа зогсоо

0  |  1
Зочин (103.26.193.154) 2021 оны 01 сарын 18

Хүнсний зах нь ажиллаж болоод байхад хувцасных нь болохгүй нь юу байдийм бэ дээ. Хувцас авахад бөөгнөрөл үүснэ гэж байхгүй биз дээ сонин юмаа.

0  |  0
Tur(66.181.189.188) 2021 оны 01 сарын 18

jijig zah dotroh baraanii languunuud heegdchihsen baina aa

0  |  0
м(192.82.77.127) 2021 оны 01 сарын 18

яасан удаан судалдийн.

0  |  1
Top