"Иргэд, байгууллагууд QR кодыг уншуулж хэвших шаардлагатай"

2021 оны 01 сарын 18

Зарим төрлийн худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2021 орны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн нээгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдр /2021.01.18/ дараах мэдээллийг өглөө.


Мэдээллээр "Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг есөн ангиллын 62 төрлийн худалдаа үйлчилгээний газруудаас одоогийн байдлаар 35 төрлийн үйл ажиллагаа хязгаарлалтаас гараад ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын А06 дугаар захирамжийн хүрээнд хязгаарлагдсан 18 салбараас дөрвөн төрлийн худалдаа үйлчилгээг нээхээр болсон. Үүнд цанын бааз, бүх төрлийн цахилгаан бараа, ТҮЦ, тавилгын бараа орж байна. Эдгээр нээгдэж байгаа үйлчилгээнүүд дээр НОК-ын даргын баталсан Халдвар хамгааллын үед баримтлах нийтлэг түр зааврыг баримталж ажиллах ёстой.

Энэ нийтлэг заавар дээр хамгийн гол нь худалдаа үйлчилгээний газруудаар үйлчүүлж байгаа иргэд маань хамгийн нэгдүгээрт QR код уншуулж хэвших шаардлагатай. Энэ нь зөвхөн аж ахуйн нэгжүүдийн үүрэг биш. Нийт иргэд маань үүнд хариуцлагатай хандах хэрэгтэй.

Өнөөдөр нээгдэж байгаа байгууллагуудаар иргэд ихээр үйлчлүүлэх хандлагатай. Үүнд аж ахуйн нэгжүүд мөн маш хариуцлагатай хандаж өөрийн байгууллагын QR кодоо үүсгэж, иргэнд харагдахуйц байршилд, ойр ойрхон, давхар тус бүрт байршуулж хэвших. Нөгөө талаар иргэд маан тухайн QR кодыг и-баримтын аппликэйшнаараа уншаалж хэвших хэрэгтэй.

И-баримтын аппликэйшныг улсын хэмжээнд нэг сая 700 мянган хувь татсан. Монгол Улсын насанд хүрсэн бараг бүх хүн ашиглаж байгаа. Энэ аппликэйшнаар QR кодыг уншуулахад датар шаардлагагүй.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 15437 цэг дээр QR кодыг байршуулсан байна. Үүнийг иргэд нэг сая 680 мянган удаа уншуулсан байна.

Мэргэжлийн байгууллагууд өдөр бүр үйл ажиллагаагааг нь нээсэн байгууллагууд дээр шалгалт хийж байгаа" гэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top