Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын Хөгжлийн банкнаас гаргасан 33 тэрбум төгрөг ил боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 19

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил болжээ. Баримт судалж үзэхэд, Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг толгой мэдэн гаргасан байдаг аж. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан байгаа юм. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй  бөгөөд 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагджээ.

Тэднийг нэрлэвэл, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар юм байна.  Аялагч Ө.Батбаяр нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамт аяллын нэвтрүүлэг хийн, өнгөрсөн хугацаанд дөрөө харшуулж ирснийг олон нийт мэднэ. Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг сервис” компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг гэгч ажилладаг ажээ.

Х.Хашчимэг нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн дүү. Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг. Ийм ашиг сонирхол нэгтэй нөхөд улсын хөгжлийг дэмжих зорилготой Хөгжлийн банкны хөрөнгөөс гаргаж авсан байгаа юм. Зарим эх сурвалжийн зүгээс МАН-ын залуу гишүүд дээрх зээлийн хөрөнгөөр 2020 оны УИХ-ын сонгуульд оролцсон байх магадлал өндөр гэдгийг ч өгүүлэх боллоо.

Залуу гишүүн Г.Дамдинням ШУТИС-ийн удирдлагад ажиллаж байхдаа албан тушаал дагасан их хэмжээний мөнгөний хэрэгт нэр холбогдож байсан нэгэн. Тэгвэл “Херa” компаниар нийтэд танигдсан Х.Ганхуягийн хувьд бараг л Монголын бүх улс төрийн намыг дамжиж, хамгийн сүүлд МАН-ын нэрийн өмнөөс УИХ-ын гишүүнээр сонгогдсон гуншинтай. Харин Хөгжлийн банкны захирлаас УИХ-ын гишүүн болсон Г.Амартүвшин “Хас” банкнаас гаралтай эдийн засагч. Түүнийг анх Хөгжлийн банкны захирлаар томилогдоход ашиг сонирхлын зөрчил шингэчихгүй байгаа гэсэн хардлага, болгоомж дагаж байсан юм.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа намын найзууд болох Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид олгосон ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж ч болохоор 33 тэрбум төгрөгийн зээлийн баримт ийнхүү ил боллоо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.126.89.43) 2021 оны 10 сарын 09

33 terbum aa tul

0  |  0
Zochin(64.119.24.220) 2021 оны 01 сарын 19

MAN-ийнхан одоо ЖДҮ-ийн санг тоохоо байгаад хөгжлийн банк руу орж байгаам биш үү. Арай дэндэж бөйнаа

0  |  0
иргэн(59.153.115.223) 2021 оны 01 сарын 20

Хөөрхий ард иргэд амьдрахын тулд Ипотекийн зээл авч 62 сая төгрөгийн байрыг хүүтэйгээр нь нийт 120 сая гаруй болгож т төлөх, 30 жилийн дараа байраа өөрийн болгох гэж манай гайгүй цалинтай гэх бараг залуучууд энэ зээлэнд орж, өрөө төлөх гэж үр хүүхэддээ ч олигтой хоол өгөхгүй гүрийж байхад эд ард түмний төлөө гэж орчихоод хэдэн арван тэрбумаар нь мөнгө авч завших гэж мэрийж байдаг. Өнөө ард түмнийхээ нэрийг бариад уу. Шал дургуй , зэвүү зэрэг хүрч байгаа юм бишүү.

1  |  0
ayalagch (192.82.69.14) 2021 оны 01 сарын 19

novshnuud ayalaliin Batbayaraa chamaig iim hogiin luivsrchin gej bodsongvi ee ovoo shudarga zaluu gesen chini nohoi doloo poshel k pizdu

0  |  0
Далд ор(64.119.25.59) 2021 оны 01 сарын 19

Та 3 гурвуулаа 7 уулын цаагуур далд оор

0  |  0
ZOCHIN(101.185.154.223) 2021 оны 01 сарын 19

CHADAJ BGAA YMAND ARGA BHGUIEE...

0  |  1
Зочин(66.181.188.170) 2021 оны 01 сарын 19

АТГ Шалгах хэрэгтэй,

1  |  0
Fyu(202.126.90.138) 2021 оны 01 сарын 19

Gomo maygiin hacin yumnuud

2  |  0
Ineesen daisan(202.126.90.138) 2021 оны 01 сарын 19

Ene 3 harvaas hogiin garuud.Zaltai itreeduud.Zailaarai novshnuud.Hudlaa ineesen yumnuud.

1  |  0
Зочин(66.181.182.88) 2021 оны 01 сарын 20

Банк яахлаараа зээл огч болохгуй гэж Энэ гурван гишуун банкны салбарт реформ хийх хуулийн тосол санаачилсан юм АРИЛЖААНЫ БАНКНЫ. ЭЗЭД ЗАЛУУ ГИШУУДИЙН ЭСЭГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГУТГЭЛЭГ ТАРААЖ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙНА

1  |  2
zochin(192.82.73.70) 2021 оны 01 сарын 19

Odoogiin mongol zaluuchuud 50-60 nastai hugshchuudeesee 1000 dahin iluu shunaltai ba mongol ulsiig 10 dahin hurdan suiruulj sunuuh huchtei baina.

2  |  0
pkxny(124.158.124.142) 2021 оны 01 сарын 20

ЭНЭ ГУРВЫГ ЯАРАЛТАЙ ОГЦРУУЛАХ ЁСТОЙ. Ж.ЭРДЭНЭБАТ, НОМТОЙБАЙР, САНДУЙ НАРЫН ХЭРГИЙГ БОДВОЛ ИЛҮҮ АМЬД БОДИТОЙ, ЗЭЭЛСЭН ЗЭЭЛҮҮЛСЭН ЭЗЭД НЬ ТОДОРХОЙ, ХӨРӨНГӨ НЬ ИЛ ТОД, АЛБАН ТУШААЛЫН НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ БАЙНА. ИЙМ ГЭМТ ХЭРГИЙГ ГЭМТ ХЭРЭГ ГЭХГҮЙ БОЛ АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙГ ЭНЭ БҮЛЭГЛЭЛИЙН ХЭРГЭЭР ТҮВШИН ТОГТООЖ ӨГӨХ БОЛЖ.

5  |  1
болил доо(66.181.166.154) 2021 оны 01 сарын 20

ЭНЭ ТЭГЭЭД АРИУН ЯВДАЛ УУ ,

1  |  1
Top