Товчоодоор хот руу 4331 иргэн нэвтэрч, 3718 зорчигч гарсан байна

2021 оны 01 сарын 20

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1427 тээврийн хэрэгслээр 4331 зорчигч хот руу нэвтэрч, 1485 тээврийн хэрэгслээр 3718 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 83 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Нийт 8049 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад  сэжигтэй тохиодол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.88) 2021 оны 01 сарын 20

Ходолгоон хаагаачээ Цагаан сард бэлдэнэ гэж олон хун орж. Ирж байна Халдварын тэсрэлт болно шуу Одооноос хаа

0  |  0
Top