Олны шүүмжлэл хөтлөөд бөөн шуугиан дагуулан, парламентад орж ирсэн эмэгтэй бол П.Анужин. Шүүмжлүүлэх шалтгаан нь ердөө “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг санаачлан, хөтлөгчөөр ажилласных гэдэгтэй хувьдаа санал нийлнэ. Яагаад гэхээр тэнд ажиллахдаа дэндүү “дотор” нь орж, халуун бүлийн агаар бүрдүүлэх гэсэн санаа нь өөр тийш залж одсон учраас шүүмжлэлийн гол шалтгаан болов. Түүнээс тэр ихэс дээдсийг Оюутолгойн төсөлд гарын үсэг зурж, “бэлэг” сэлтэнд дараатай байхад толиныхоо өмнө л эргэлдэж байсан. Тавантолгойн төслийг эхлүүлэн нүх сүв болгонд шахаа өрнөж байхад мацаг бариад сууж байгаа биз дээ. “Эрдэнэт”-ийг бол бүр ч учрыг нь олохгүй. Тэгэхээр шүүмжлэх ямар “аугаа” шалтгаан байв гэж ...
Түүнд бусдын эзэмшилт сэтгэл зүрх рүү оргож боссон энэ тэр асуудал байж болох ч энд огт хамаагүй. Энэ утгаараа тэр ард түмний дайсан огт биш. Хөтлөгчөөр ажиллаж, олны анхааралд орсон эрчээрээ улс төрд ороод ирсэн даруйд л ам ангайх болгондоо шүүмжлэлд өртөж байна. “Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олохгүй” гэдэг үг санаанд орно. Хүний хамгийн нандин зүйл ч буруу харагдаж гэмээнэ хойшид ямар их саад үлдээдгийн нэгээхэн жишээ юм.
Тэгэхээр П.Анужин үндэсний хэмжээнд том гавьяа байгуулах зайлшгүй шаардлагатай. Ерөнхий сайд У.Хүрэлсүх шиг гэрэл цахилгаан, дулааны үнийг тэглэж чадахгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга шиг “бүх өр тэглэнэ, өрх бүрд нэг сая төгрөг өгнө” гэж ам гарч бас чадахгүй. Тайван цагт Мандухай хатан шиг сэлэм бариад мордохгүй учраас аль аль нь боломжгүй. Үүгээрээ түүнд чадахгүй зүйл олон байна. Яахав, ард олны сэтгэлийг хөдөлгөсөн зардал багатай “гавьяа” нэгийг байгуулахад болох юм. “Гавьяатан” болгож харагдуулах пиарчид бол олдоно. Эсвэл ангийнхаа ах, эгч нар шиг худлаа яриад сурчих нь илүү амар ч байж мэднэ. Парламентын босгоор бөөн шүүмжлэл хөтлөөд орж ирсэн эрхэм бүсгүйн хурал цуглаан дээр гаргаж байгаа санал, хэлж байгаа байр сууринаас харахаар тэгтэл нь ад үзэгдэх шалтгаан харагддагүй. Гол төлөв зөв зүйл байдгийг энд нуух аргагүй. Гагцхүү шинэ гишүүн “Ард түмэнд чин үнэнийг хэлж болдоггүй” гэдэг улстөрчдийн суу заль гэрэлтүүлсэн аугаа үг байдгийг мэддэггүй бололтой. Бэлтгэгдээгүй, санамсаргүй л босго алхаснаа харуулж байгаа хэрэг.
Тухайлбал, “Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр тэр монголчуудын эмийн хамаарлын талаарх асуулт шүүмжлэл дагуулсан. Уг нь эмийн замбараагүй хэрэглээ, бизнес болтлоо цэцэглэсэн тогтолцоо, хүн ардадаа эм хэрэглэхийг хуульчилж журамлах биш тогтмол эм хэрэглэж байгааг шалтгаан, тоо баримт судалгаа шаардсан асуулт нь түүнийг шүүмжлэхэд хүргэсэн. Үнэн л хэрэг. Эмийн хэрэглээ, бизнес бол утгаа алдсан. Ард түмэнд таалагдах гэсэн гишүүд эмийн хэрэглээг ихэсгэж, хөнгөлөлт хүртэл үзүүлдэг нь буруу жишиг шүү дээ. Эмийн бизнест гар хөлөө дүрсэн хэдэн ч гишүүн байхыг үгүйсгэхгүй. Бодох л ёстой. Эмийн бизнесээс хамаарал бүхий гишүүдийн дунд суучихаад эмийн хөнгөлөлт эдэлж байгаа ард түмэнд хэлж болохгүй үг ш дээ. Ядахад тэд нар нь ард түмэндээ “аминаасаа” илүү хайртай. Энэ бол гэнэн тэнэгийн л асуудал.
Мөн төрийн хэмжээнд дээлийн өнгө, хээг дагаж мөрдөх шаардлага байгааг дуулгаад авсан нь бас л нийгэмд гал асааж өгөв. Үүнд болохгүй зүйл үгүй. Төрийн хэмжээний уулзалт, арга хэмжээнд үндэсний хувцасаараа гоёхоос гадна өнгө төрх, хээ угалзад ихээхэн утга учир, билгэдэл байдгийг хэлсэн. Эртнээсээ монголчуудад дагаж мөрдөж байсан зүйл ч бий. Я.Доржханд шиг пүүз углаж ирчихээд дайраад байвал парламентын гишүүн гэх нь манайд өрөөсгөл. Эсвэл С.Жавхлан шиг дээл бол дээл өмсөж, хээ л бол хээ наагаад байвал бас болохгүй. Энд дэлхийн хөгжил, олон улсын жишиг ярих ч шаардлагагүй. Тэд богино өмдтэйгөө Төрийн ордондоо ирнэ үү, боломжийн хослол өмсөөд хуралдаа сууна уу, бидэнд хамаагүй. Бусдаас ялгарч содон харагдах гэсэн нэг муу шинэ гишүүнцэр Монгол Төрийн босгоор дагаж мөрдөж байгаа дүрэм журмаар л давах ёстой. Энэ чинь Монгол Улс. Гэтэл ард түмэн байтугай Ерөнхийлөгч нь хүртэл “Дээлийн торгоны хээ ярилаа” хэмээн шүүж зүхэхээр яах ч билээ. Нэг л эвээ олохгүй байна.
Мөн архи согтууруулах ундааны тухай хууль хэлэлцэж байх үеэр архины савлагааны талаар хөндөж бас л буруудсан. Ерөөсөө парламентын босго даваад шүүмжлэлд өртсөн цөөн эмэгтэйн нэгээр тэр бүх цаг үед тодорсоор байх болно. Уг нь тэр С.Одонтуяа гишүүн шиг ард түмнээ Солонгосоос татаж авчрахын төлөө гадаа биш, Төрийн ордны хоёр давхарт суулт зарлах ёстой. М.Оюунчимэг гишүүн шиг иргэдэд шахмал түлшний үнэ, хангалт хэрэгтэй хэмээн өрөвдөлтэй царай гаргах хэрэгтэй. Эрчүүд нь томдох байх, бусад эмэгтэйчүүдээсээ суралцах шаардлага байна. Түүний хөндөж байгаа асуудлыг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээсээ ард түмэн хүртэл хэлбэр талаас нь харахаас агуулга зүгээс нь хардаггүй аж. Магадгүй агуулга талаас нь харах шаардлага байхгүй гэж хүчээр мохоодог ч байж болох. Эсвэл мань бүсгүй улс төрд дэндүү жижигдэж байгаа. Улс төрийн карьер, ирээдүйн замналаа бодож байгаа бол арай өөр хандах байв.
Тэр шүүмжлэлд өртөснөөр олны анхааралд орох гэж ирээгүй шигээ улс төрд орох гэж зовоогүй. Нэг талаас нь жендэр, нөгөө талаас нь гэм хоргүй байдал нь түшээд орж ирсэн. Мэдээжийн хэрэг, МАН-аас өөрсдөө тойргоо сонгодог тодорсон “хувилгаад” хүсдэггүй, айж бэргэдэг тийм нэг тойрог байдаг даа. Тийм тойрогт үймээн самуун дэгдээгээд байхгүй, доошоо хов зөөж, дээшээ хатгаад байхгүй нөхдийг явуулчихдаг юм. Энэ нөхцөл хамгийн гол түшиц болсон. Аманд хаяж өглөө ч гэдэг. Гал руу явууллаа ч гэдэг. Ямартай ч тэр гурван мандаттай 28 дугаар тойрогт нэр дэвшиж, 32031 хүний санал аваад ялчихсан. Санамсаргүй хэрэг. Үнэн зүйл бол тус тойрогт тодорсон “хувилгаан” байгаагүй. Тодотгож хэлбэл лидер гэх улстөрч нэгээхэн ч байсангүй. Хамтрагч Д.Сумъяабазар, Н.Учрал нарыг лидер гэх ямар ч аргагүй. Өрсөлдөгч Э.Батугшир, Х.Бат-Ялалт, О.Магнай, сэтгүүлч Н.Наранбаатар, Ш.Гантулга нарыг ямар өрсөлдөгч гэдэг юм. Зөв тойрог сонгосон гэхээсээ илүүтэй маш сул тойрог оногдсон гэж хэлж болно. Хүний тавилан, явах замыг зураад өгчихсөн байдаг гэдэгт итгэдэг мулгуу хүн юм, би. Тиймээс ч П.Анужин гишүүн зурж залсан замаараа л явж байгаа гэж бодно. Чухам агаар нарны орон зай, амьдралын алаг өдрүүдэд улс төр гэх харгуй салаалсан нь ямар учиртайг тэр өөрөө ч мэдэхгүй суугаа. Тэгвэл түүний сэтгэлийг хөдөлгөж чадахуйц эсрэг хүйстэн нөлөөлчихлөө гэж болохоор. Эм амьтны араншинг уясгаад өгөхөөр юунд ч хүргэж болдгийн сонгодог жишээ юм. Тодотгож хэлбэл үерхлээ улс төр болгосон бүсгүй. Тэгэхээр П.Анужингийн улс төрийн зам тийм ч урт биш болов уу. Түүнд улс төрд орох хүсэл мөрөөдөл анхнаасаа байгаагүй нь илтэд харагддаг. Энэ нь ч аливаа хурал цуглаан дээр хэлж ярьж байгаа үгнээс нь анзаарагдана. Ерөөсөө тэр улс төр гэх уянгын драм зохиочихоод түүнийгээ жаргалтай төгсгөхөөр яваа л бүсгүй хүн.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 23 )
Нэр төргүй болох яу ч биш буян үйлдэх нь чухал тэгвэл эргээд хүн болж төрнө. Нүцгэн ирээд нүцгэн буцна. Сүнс мөнх
БОЛОВСРОЛ ГЭЖ ӨӨР ЗҮЙЛИЙГ ХЭЛДЭГ БАЙХ. ТЭР БОЛОВСРОЛЫГ ЧИНЬ УДААН ХУГАЦААНД МАШ ИХ ХӨДӨЛМӨР,ХӨРӨНГӨ МӨНГӨ ХӨЛС УРСГАЖ БАЙЖ ОЛЖ АВДАГ ЮМ ШҮҮ. МАНАЙД ТИЙМ ОЙЛГОЛТ АЛГА. БҮГДЭЭРЭЭ БАРАГ БОЛОВСРОЛГҮЙ. МАРГИНАЛ. МАЛЫН БИЛЧЭЭРЭЭС ШУУД ИХ ХУРЛЫН ТАНХИМД ЗАЛАРЧ БАЙНА. БАС НААДМЫН БӨХИЙН ДЭВЖЭЭНЭЭС ИХ ХУРАЛ, САЙДЫН СЭНТИЙД ЗАЛАРЧ БАЙНА. АНУ-Д БОЛ ХАРВАРДАД НУХЛАГДСАН ХҮМҮҮС ХООРОНДОО ӨРСӨЛДӨЖ БАЙЖ ЮМАНД ХҮРЧ БАЙНА ДАА.
Uls tied otoh huselgui bsan uuniig hucheer churn avchirchee dee yanz ni
Anujin bol teneg shalig zavhai huuhen munuus mun shuu. Buzar em.
2020 онд хамгийн хүнд хүрсэн улс төрч 1.Ундармаа- Капиталаар 2.Анужин-Санаачлах хуулиар 3.Адъяасүрэн-Хэлсэн үг гаргасан санаачлагаар Хамгийн хүнд хүрсэн дуучид 1.Чимидцэеэ-Цуцлалтаар 2.Гомбо-Очир-Эхнэрийн заавраар 3.Дэмбэрэлнямбуу-Коронотой тоглолтоор
Ухаантай боловсролтой бүсгүй хүнд ямар их дайсагнал хараал доромжлол вэ ухаантай боловсролтой төрсөн нь зөв яваа нь энэ хүний буруу юу ялангуй эмэгтэй чүүд яагаад бие биендээ атаа чбайдаг юм бол өөрсдөө сур тэгээд, унш биеээ зөв авч явалдаа 100 ЭРХЭМД ямарч хүнтэй ярьсан ямар ухаалаг асуудлыг зөв таьж байсныг олон харсандаа энэ бол энэ хүний ухаан тэрнээс Жавхлан шиг морь унаад хутга зүүж төрийн ордонд орж тэнэгдээгүй боловсролгүйгээ гайхуулагүй
ENE ANUJIN AVGAIN ULS TORCH GEJ UO BAIXAVDEE
air unujin mini dee gemeer bichij dee
tegeed eniig songoj l baidag, ene hund uls turiin medleg chadvar ogt baihgui , tag noil, bolovsroltoi hun mash olon baidag, enenii dainii, tun taalamjgui, orond ni sain huulich garsan bol ashtai yu, nudnii bulai, ichij amidar, daruuhan bai,
ooriigoo golohgui zutgeh yumaa, yu chadah yum bee novsh gej!
АНУЖИН БОЛ ХҮРЭЛСҮХИЙН ДАЛБААН ДОР ГАРЧ ИРСЭН ЭНЭ БОЛ ХӨДӨЛШГҮЙ ҮНЭН ХАРМСАЛТАЙН НЭГ САЙХАН ТУЛХТАЙ ЧАДАЛТАЙ УЛС ТӨРЧИЙН НҮХ БӨГЛӨӨД СУУЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ
Ануужин сайхан ухаантай боловсролтой хүн мөн. Гэхдээ төр улсыг түшилцэх хүн яав ч биш
yaach gej uls tord orj irsen Anuujin!!! , ug n end tend ooriigoo magtdag uil ajillaagaagaa chiigeed yvna biz. Parlement ad er chereggui. Sain duraaraa ogchorj bolno!!!
Хэт сайхан хүүхэн болохоор ялангуяа эмэгтэйчүүд их атаархдагоё юм байна лээ.гэхдээ атаархдаг нь бага байгаасай гэж найдъя
Ямар зорилгоор ийм юм бичдэг юм болдоо.
Мундаг эмэгтэй гэж харсан. Өөрийнхээрээ байдаг.дандаа зөв үнэн үг хэлдэг маш шударга боловсрол өндөр ирээдүйд цойлох эмэгтэй. Үлгэр дуурай лалыг эмэгтэйчүүд бид энэ хүнээс авах хэрэгтэй байхаа
Mongol setgelgeeg, japan bolovsroloor chimsen erhem gishuund amjilt husiy! Zaaval muusan luivarchidshig avirlah, ayglah shaardlaga baihgui! Uuriinhuruu baigaarai!
Panguujin
Энэ хүүхэнд маш их хорсож атаархсан хүн бичиж дээ.Харин ч Анужин чинь маш өндөр боловсрол,мэдлэгтэй эмэгтэй шүү.
Анужин улс төрд даанч явахгүй.сайхан хүүхэн гоё хувцаслалаг. Гоо сайхны салон байгуулаад явж байсан нь дээр. Бидний МАН намд гай бололгүй чимээгүй шиг сууж байхгүй бол өөрийг чинь мэдлэг, сэтгэх чадвараар ард түмэн сайн үнэлгээ өгхгүй байгааг мэдрэх хэрэгтэй. Өөрөө суралц гэж эмээ нь зөвлөе.
Товчхон хэлэхэд илүүдсэн гишүүн. Жавхлангийн эгч.
Olnii anhaarliin tuvd oroh gej hicheeh tysam mun chanar n tanigddag.hii hooson muruudagch bvcgvi.
Хийсэн сэдсэн оролцсон бүхэн нь нуран унадаг ПАнужин. Одоо бол түүнээс бүгд зугтааж байгаа. Хэдэн хүүхэд нь л эхийгээ тойроод эргэлдэх бх.