Нийслэлд гарсан коронавируст халдварын 10 гаруй голомт хумигдаж, хоёр голомтын идэвхжилт суларсан гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комисс төлөвлөж байсанчлан нэгдүгээр сарын 23-наас буюу маргаашнаас барааны бүх худалдааны газрууд, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг нээх шийдвэр гаргалаа.
Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар эргэн нээх хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс
Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө.
Иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэл ашиглан үйлчлүүлэх шаардлагатай.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд холбогдох хяналтын байгууллагууд тогтмол шалгалтын ажиллагаа явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг сануулж байна.
Сануулахад, номын сан болон номын худалдаа энэ долоо хоногт мөн нээгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 9 )
төр засгаа эмхэлсэний дараа нээсэн дээр үү.
дэн буудал,зочид буудалаа хэзээ нээх вэ орлоггүй хэцүү бн
Хөл хориог хийж хяналттай байх нь уг нь зөв байсиншдэ
Өөр яах юм . 3 сар шахам ажил орлогогүй байлааш дээ хувийн хэвшил. Дургүй ганц нэг цэвдэг сэтгэлтэн байх шиг. Чи ийм хугацаанд ажилгүй орлогогүй байж чадах уу. Сүүлдээ ардын тэвчээрийн хязгаар бараг л тас үсэрлээ.
ingelee geed chamaig uldeehgui sh dee.eserguutssen humuusee tsooloh arga sedej dee
Zochid buudal den buudlaa neeldee ajlaa hiimeer bna sda
Сүм хийдээ нээгээчээ тэнд олон хүн ажилладаг өнгөрсөн жил бараг ажиллуулаагүй хэцүүдлээ
Бусад газруудаа хэзээ нээх вэ ажиллуулахгүй орлоггүй байхад банк зээлээ төлж чадахгүй болохоор эргэлзээтэй ангилалд оруулчихаж одоо яанам бэ бүх газраа нээ коронотой зохицон амьдрая
Zaa odoo herhehiig tenger l medej dee...