Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр (2021.01.22) Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 тоот захирамж гаргасан билээ.
Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлах салбар, чиглэлийг хавсралтаар баталжээ.
Ингэснээр өнөөдрөөс буюу 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлж байна. Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө.
Улмаар нийслэлийн Засаг даргын 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн А/11 тоот захирамжийг хүчингүй болголоо.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 7 )
Жолоо хэзээ нээгдэх вэ?? \n5хүнтэй сургалт эхлүүлж болдоггүй юм уу
энэ халуун ус саунаа нээгээчээ гэр хорооллын айлуудыг ер нь яаж амьдарч бна гэж бодоод байгаан тэр захаас чинь илүү бага хүн цугларах байх хүн чинь ариун цэврээ сахих хэрэгтэй ш дээ
Заалаа нээгээчээ янз бүрийн хоолны газар гэж байхаар арай дэндүү юмаа
zaal pitness negeecheee
спорт заалаа нээгээч
Энэ 12 байгууллагыг нэг мөр татан буулга аваргаа. Бүр амлаад авчих хэрэгтэй.
Zaal neegeechee hulgaigaar toglood bn